Ши Жиньпин, Путин, Ким Жөн Ун нарын улаан хивсэн дээрх нэгдэл ба Трампын ганцаардал


9-р сарын 3
13 цаг 30 минут

            Дэлхий нийтийн дуран авай Тянь Анмэнийн талбай руу чиглэж байна. Путин, Ким Жөн Ун нартай улаан хивсэн дээр зэрэгцэн зогссон Хятадын дарга Ши Жиньпин “Хятадыг зогсоох боломжгүй” гэж мэдэгдлээ. Япон улс бууж өгч, дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойд зориулж, Бээжинд тус улсын түүхэн дэх хамгийн том цэргийн парад болж байна. Хятадын эрх баригчид өрнөдийнхөнд цэргийн сүр хүчээ гайхуулж, Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун нартай хамт зогссон нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад үзүүлж буй улс төрийн болон сэтгэл зүйн цохилт юм. Хятад, Орос, БНАСАУ-ын удирдагчдын улаан хивсэн дээрх нэгдэл олон улсын хэвлэлүүдийн онцлох үйл явдал болж буй энэ үед Дональд Трампын хувьд байдал тун эгзэгтэй байгаа. Дональд Трамп худалдааны тарифаас болж холбоотнууд хийгээд өрсөлдөгчидтэйгөө харилцах харилцаагаа улам хурцатгасан. ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй өнгөрсөн наймдугаар сард Аляскт Украиний асуудлаар уулзаж ярилцсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. Аляскаас ирээд Цагаан ордонд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй инээд, хошигнолоор дүүрэн яриа өрнүүлсэн ч Путингүйгээр болсон эл уулзалт бас л амжилттай болоогүй. ОХУ-ын зүгээс “Америк, Орос, Украиний гурван талт хэлэлцээрт оролцоход бэлэн” гэсэн ч энэхүү уулзалтыг хараахан товлоогүй байна. Харин өнөөдөр (2025.09.03) дэлхийн II дайны үеэр 20 сая хүнээ алдсан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Ши Жиньпин, Ким Жөн Ун нартай хамт цэргийн парад үзэж байна. Хятад-Японы дайн 1937-1945 он хүртэл үргэлжилсэн бол Солонгосын түүхэнд гашуун сургамж үлдээсэн Японы эзэрхийлэл 1910-1945 он хүртэл үргэлжилсэн. Харин өнөөдөр Хятад, ОХУ, БНАСАУ-ын удирдагчид өрнөдийнхний эсрэг Бээжинд улаан хивсэн дээр хамт зогсож байна. Тэдний энэхүү нэгдэлд Дональд Трампын зүгээс баяр хүргэснийг гадаадын зарим хэвлэлд онцоллоо. Хэдийгээр Дональд Трампын худалдааны тариф Хятадын эдийн засагт хүчтэй доргилт болсон ч Ши Жиньпин “Биднийг зогсоох боломжгүй” хэмээн цэргийн сүрт парадынхаа үеэр мэдэгдэв. Путиний хувьд, Тяньжинд болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нартай “жич” ярилцаж, “AURUS” хуягт лимузиндээ Модитой нэг цаг орчим ярилцсан нь сэтгүүлчдийн дуранд өртсөн. Тэрбээр 2024 онд БНАСАУ-д ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд 24 жилийн дараа айлчлахдаа Ким Жөн Уныг “AURUS”-таа урьж, хамтдаа инээлдэж, халуун дотноор ярилцаж буй агшин гэрэл зураг болон үлдсэн. Орос, Хятад, Хойд Солонгосын удирдагчид дипломат улс төрийн хувьд ч, хувь хүмүүсийн тухайд тун ойр дотно, сонирхолтой түүх бичиж үлдээсэн нь ХХ зуунаас эхлэлтэй. Тодруулбал, Сталин, Мао Зэдун, Ким Ир Сенийн үе... Хойд Солонгосын удирдагч агсан Ким Ир Сен дайн дууссаны дараа эх орондоо Зөвлөлтийн цэргүүдтэй хамт галт тэргээр ирж байсан түүх бий. Үүний дараа Сталин түүнд хуягт галт тэрэг бэлэглэсэн нь Хойд Солонгост “Нэгдүгээр галт тэрэг” хэмээгддэг байжээ. Өвөө, аав Кимээсээ БНАСАУ-ыг удирдах албан тушаалыг залгамжилж авсан Ким Жөн Ун өчигдөр (2025.09.02) Бээжинд хуягт галт тэргээрээ хүрэлцэн ирсэн. Солонгосын дайнд Хятад, Зөвлөлтийн арми Хойд Солонгосыг дэмжиж оролцсон. Мао Зэдуны хүү энэ дайны үеэр генерал Пэн Дэхуайн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Америкийн бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан гэдэг. Тиймээс Ким Ир Сен насан өөд болохдоо “Хятадын тусыг битгий мартаарай. Тэдэнд тусалж яваарай” хэмээн гэрээсэлсэн тухай зарим эх сурвалжид өгүүлдэг. Бээжинд өрнөдийн эсрэг улаан хивсэн дээр нэгдсэн ОХУ, БНХАУ, БНАСАУ гурвуулаа цөмийн зэвсэгтэй. Улс төр, цэрэг армийн хувьд ч хүчирхэг гүрнүүд. Тэд улаан хивсэн дээрх нэгдэл, цэргийн сүрт парадаараа өрнөдийнхний эсрэг гео улс төр хийж байна. Харин Дональд Трамп Цагаан ордондоо ганцаардаж хоцров. Зарим хэвлэлд “Дональд Трамп Ши Жиньпинаар зуучлуулж Бээжинд Ким Жөн Унтай уулзах оролдлого хийж байна” гэж мэдээлсэн ч энэ нь баттай бус бөгөөд бодит үйл явдал болон өрнөсөнгүй. Японы арми бууж өгч, дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойд Тайванийн улстөрчид зочноор уригдсан нь бас л сонин. Хятад, Тайванийн асуудал үе үе хурцдаж, АНУ-ын зүгээс Тайванийн талд, Бээжингийн эсрэг гео улс төр хийдэг энэ үед Тайванийн Гоминдан нам, Шинэ нам, Хөдөлмөрийн намын лидерүүд яг одоо Бээжинд ялалтын парад үзэж байна. Ази, Номхон далайн орнууд, Европ, Африк, Америк тивийн орнуудын төр засгийн тэргүүнүүдээс гадна НҮБ, АСЕАН, ШХАБ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлүүдийн орон зэрэг маш олон зочин Бээжинд цугларчээ. Ши Жиньпин, Путин, Ким Жөн Ун нар хамтдаа алхаж буй гэрэл зурагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харагдана. ШХАБ-ын дээд түвшний уулзалт Тяньжинд сая болоход Оросын хэвлэлүүд “Хятадын тал “Сибирийн хүч 1”-ийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглах сонирхолтой байгаа учир “Сибирийн хүч 2” төсөл хэрэгжихгүй байж магадгүй” хэмээн мэдээлсэн ч Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, ОХУ-аас Монголын газар нутгаар дамжуулан Хятадад байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр У.Хүрэлсүх, Ши Жиньпин, Путин нар тохиролцлоо.

С.Тулга   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа8 цаг 50 минутын өмнөЭнэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна8 цаг 55 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна9 цагийн өмнө"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна9 цаг 4 минутын өмнө“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ9 цаг 7 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна9 цаг 9 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 13. 14:10“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна5 сар 13. 14:06Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив5 сар 13. 14:01Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 13. 8:54Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна5 сар 12. 16:25Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо5 сар 12. 16:18Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 12. 14:29Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна5 сар 12. 14:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ5 сар 12. 14:22390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна5 сар 12. 13:02Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо5 сар 12. 12:55Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ5 сар 12. 12:52Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ5 сар 12. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.