Л.Оюун-Эрдэнэ МАН-ын генсект Д.Сумъяабазарыг зүтгүүлж, УЗ-д хүмүүсээ оруулах болзол тавьж байна


9-р сарын 4
11 цаг 11 минут

             Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд намын их хурлынхаа товыг зарлах учиртай. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл Бага хурал болон их хурлаа товлоогүй байна. Тиймээс эрх баригч хүчин дэх эсрэг фракциуд нь намын их хурлаа нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаж эхэлжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын суудлаа зүгээр ч нэг тавьж өгөхгүй бололтой. Тэрбээр “Д.Сумъяабазарыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга болговол би ажлаа өгье” гэдэг болзол тавьж байгаа аж. Түүнээс гадна “Удирдах зөвлөлд манай хүмүүсээс оруул” хэмээн тулгаж байгаа талаар эрх баригч хүчнийхэн ярьж байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсон ч МАН-ын дарга хэвээр байгаа. Харин одоо МАН-ын даргынхаа тамгыг Г.Занданшатарт гардуулбал УИХ-ын гишүүн гэсэн “Дан дээл”-тэй үлдэнэ. “Дан дээл”-тэй даарч хоцрохгүйн тулд тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийн томилгоон дээр “ах нар”-тайгаа наймаалцах оролдлого хийж байгаа ч амжилт олоогүй аж. Улс төрийн наймаа хийх гэсэн нь ийнхүү бүтэлгүйтэж байгаа тул Л.Оюун-Эрдэнэ намын их хурлаа зарлахгүй байгаа юм байна. Гэвч МАН УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад олонхи болсон. Л.Оюун-Эрдэнэ жагсаалт болон тойргуудад кнопчидоо багтааж, УИХ-д “Гучийн бүлэг”-тэй болсон. Ч.Номин, Э.Болормаа, О.Батнайрамдал тэргүүтэй “Гучийн бүлэг”-ийнхэн нь Г.Занданшатарыг Ерөнхий сайд болсны дараахан “Нас, хүйс харгалзахгүйгээр мэргэжлийн хүмүүсийг сайдаар томил” хэмээн шаардлага хүргүүлж байсан. Л.Оюун-Эрдэнийн зүгээс МАН-ын Удирдах зөвлөлд “Гучийн бүлэг”-ээсээ түлхүү оруулахыг санал болгож буй нь тодорхой. Тэрбээр Д.Сумъяабазарыг хотын мэр байхад нь ашиг сонирхол нэгтэй байсныг улс төрийн хүрээнийхэн мэднэ. Нэг ёсондоо, нийслэл хот Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийн гол тулах цэг төдийгүй эдийн засгийн хувьд ч ашиг сонирхлынх нь нэг хэсэг гэгддэг байв. Арга ч үгүй юм. Д.Сумъяабазар хотын мэр төдийгүй нийслэлийн МАН-ын дарга байсан. Нийслэлийн МАН гэдэг эрх баригч хүчний 50 хувь гэдгийг тус намынхан хүлээн зөвшөөрдөг. “Ногоон автобусны хэрэг” өндрийг авч, Д.Сумъяабазарын суудал дэнжигнэж эхлэхэд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй Төрийн ордонд хоёулхнаа уулзаж, төд удалгүй Х.Нямбаатарыг оронд нь томилсон. НИТХ-аар ч хэлэлцүүлэлгүй Л.Оюун-Эрдэнэ шууд томилсон... Харин одоо Х.Нямбаатар хотын мэр бөгөөд нийслэлийн МАН-ын дарга. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын мэдэлд нийслэлийн МАН буюу эрх баригч хүчний 50 хувь бий. Гэлээ гээд Д.Сумъяабазарыг МАН-ын генсек болгох тухай Л.Оюун-Эрдэнийн болзлыг “ах нар” нь хүлээж авахгүй. Хамгийн муу хотын мэр байсан, “Ногоон автобусны хэрэг”, хувь эзэмшдэг ҮХОБ-даа “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит компаниудын хэдэн тэрбум төгрөгийг байршуулчихаад гаргаж өгөхгүй байсан гэх мэт хар факт Д.Сумъяабазарынх. Тиймээс МАН-ынхан Д.Сумъяабазарыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгохыг дэмжихгүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ийнхүү МАН дахь эрх мэдлээ алдахгүйн тулд албан тушаалын наймаа хийхээр оролдож, өөртөө өндөр хамгаалалт босгох гэж үзэж байна. Гэвч юу л бол...

С.Тулга         



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна1 цаг 31 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу2 цаг 55 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ3 цаг 53 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 2 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 5 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 9 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов5 цаг 32 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ5 цаг 37 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг5 цаг 40 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 цаг 45 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан6 цаг 30 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ6 цаг 38 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цагийн өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 7 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 27 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ7 цаг 35 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.