Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын хүний өвчлөл батлагдсан.
Өвчтөний биеийн байдал тогтвортой боловч “Маш хүнд” гэсэн ангилалтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна гэдгийг ЭМГ-ын Халдвар судлаач эмч Д.Өлзийсайхан мэдээллээ.
Тарваган тахлаар өвчилсөн иргэний 1-р хавьтлын 64 хүнийг тогтоож 42 хүнийг Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт, 20 хүнийг гэрээр, 2 хүнийг Цагаан-Уул суманд тусгаарласан байна.
Хоёрдугаар хавьтлын 30 орчим хүнийг илрүүлж халдвар хамгааллын дэглэм барьж, гэрийн тусгаарлалтад байх заавар зөвлөгөөг өгсөн байна.
Эрүүл мэндийн байгууллагаас урьдчилсан байдлаар булчирхай хэлбэрийн тарваган тахал байх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд нарийн шинжилгээнүүдийг авч холбогдох газруудад явуулсан байна.
Тус аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр сумыг тарваган тахлын голомттой гэж үздэг.
1983 оноос хойш Хөвсгөл аймагт тарваган тахлын байгалийн голомт 2 удаа идэвхжин 8 хүн өвчилж, 2007, 2015 онд 2 хүн нас барсан байна.
Facebook
Twitter
Youtube


Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
Хууль зүйн зөвлөх үйлчилгээний урилга

Сэтгэгдэл бичих