Монголбанк, ЦХИХХЯ хамтран И-Монголиаa цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилж, тохиргоо хийлээ.
УИХ-ын өнгөрсөн 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах боломжийг хязгаарлаж буй зээлийн ангиллын мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх (зээлийн мэдээллийн лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдсэн билээ. Энэ дагуу “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК, “Бүрэн Скор ЗМС” ХХК нь энэ сарын 10-ны өдрөөс эхлэн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн ангиллын мэдээллийг тусгахгүй бөгөөд цаашид зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах юм.
Зээлийн оноог зээлдэгчийн зээлээ эргэн төлөх чадвар, эрсдэлийн түвшин зэрэгт үндэслэн тооцоолдог, санхүүгийн сахилга бат, зээлийн түүх, өр орлогын харьцаа, төлбөрийн чадвар зэргийг тодорхойлсон тоон үзүүлэлт юм. Зээлдэгч зээлээ төлж чадахгүйд хүрч, зээлийн оноо нь багассан ч эргээд хэвийн төлж эхлэхэд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж, хэвийн түвшинд хүртэл нэмэгдэх боломжтойг төв банк мэдээллээ.
Дэлхийн улс орнуудад зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо нь төрийн, хувийн болон төр, хувийн хэвшил хосолсон бүтэцтэй байдаг. Манай улсад 2011 онд баталсан Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу 2021 онд “Бүрэн скор ЗМС” ХХК, “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авч зээлийн мэдээллийн санг эрхэлж байгаа аж.
Facebook
Twitter
Youtube


Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ
63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
УБДС: Халуун усны хязгаарлалт /2026.05.18-28/
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан.gif)

Сэтгэгдэл бичих