Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа


9-р сарын 4
17 цаг 53 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярив.

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэнд Ерөнхийлөгч И Жэ Мён Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөжин тэлж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа  тэмдэглэж,  харилцан итгэлцэл, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал чухал гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНСУ-д төрийн айлчлал хийх урилгатайг Ерөнхийлөгч И Жэ Мён нотоллоо.

Өдгөө хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу урагшлуулах, Монгол, Солонгосын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үр дүнтэй үргэлжлүүлэх, ховор металл, мэдээллийн технологи зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

Төрийн тэргүүн нар харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжихөд ард түмний найрамдал, нөхөрлөл гол тулгуур үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж,  иргэдийн солилцоог дэмжихээ илэрхийллээ.

Энэ хүрээнд хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй адил монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарах Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён хүлээн авч, энэ чиглэлээр хамтран ажиллахаа тэмдэглэлээ.

БНСУ-д амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд тус улсын хөгжил дэвшилд зохих хувь нэмэр оруулж буйд Ерөнхийлөгч И Жэ Мён талархал илэрхийллээ.

Талууд олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, цаашид энэ хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа   нотоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 48 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?8 цаг 53 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа9 сар 4. 17:53Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно9 сар 4. 17:35Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ9 сар 4. 17:32Дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ9 сар 4. 15:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ9 сар 4. 14:16И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ9 сар 4. 13:45Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна9 сар 4. 13:40СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгджээ9 сар 4. 13:37Л.Оюун-Эрдэнэ МАН-ын генсект Д.Сумъяабазарыг зүтгүүлж, УЗ-д хүмүүсээ оруулах болзол тавьж байна9 сар 4. 11:11Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байна9 сар 4. 10:30Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно9 сар 4. 10:23Айлчлалтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана9 сар 4. 10:20УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо9 сар 4. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 4. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан9 сар 4. 8:56Цахилгаан тасарч, “Эрдэнэт үйлдвэр” тэг зогсолт хийж байна9 сар 3. 20:54О.Цогтгэрэлийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д ханджээ9 сар 3. 20:50“Эрдэнэт” дэд станцад гал гарч, Булган, Хөвсгал, Архангай, Өвөрхангай, Баянхонгорт цахилгаан тасарчээ9 сар 3. 20:45“E-Mongolia”-аас авдаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулж, баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болно9 сар 3. 18:18УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна9 сар 3. 16:03Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтууд9 сар 3. 15:59Ши Жиньпин, Путин, Ким Жөн Ун нарын улаан хивсэн дээрх нэгдэл ба Трампын ганцаардал9 сар 3. 13:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа9 сар 3. 12:41Эр зоригийн дууль Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг9 сар 3. 12:33У.Хүрэлсүх М.Энхболд, Сү.Батболд нарыг Бээжинд урьж, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын их хурлыг товлоогүй байна9 сар 3. 12:11Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө9 сар 3. 10:10Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана9 сар 3. 9:58УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 3. 8:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.