УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?


9-р сарын 4
20 цаг 53 минут

             Эрх баригч хүчинд улс төрийн уур амьсгал халж байна. Хэдийгээр "Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгаа Г.Занданшатарт гардуулна" гэх ерөнхий мэдээлэл байгаа ч Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазарыг генсек, "1-ийн А"-ийнхнаа Удирдах зөвлөлд оруулах тохироог "ах нар"-тайгаа хийх гээд бүтэлгүйтэж байгаа гэх мэдээлэл бий. МАН-ын дарга гэдэг бол эрх баригч хүчний тэргүүн. УИХ-д олонхи суудалтай улс төрийн намын дарга. Засгийн газар, яамд, агентлагууд гээд Монгол төрийн томилгоонд МАН-ын дарга голлох шийдвэр гаргагч нь байна. УИХ болон НИТХ, орон нутгийн сонгуульд хэн хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр ч МАН-ын дарга гол нөлөөг үзүүлнэ. "Ялсан намын дарга Ерөнхий сайд болно" гэдэг дүрэмтэй. Эрх баригч хүчний тэргүүн гэдэг Монголын улс төрийн хамгийн том, нөлөө бүхий тоглогч. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд үнэмлэхүй эрх мэдэлтэй. АТГ, тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлагуудыг санал болгох эрх Ерөнхий сайдад бий. Хэдийгээр хараахан товлоогүй ч энэ намар болох МАН-ын их хурлаар Монголын улс төрийн хамгийн нөлөө бүхий эрхмийг тодруулна. Тиймээс эрх баригч хүчин дэх бүлэглэлүүд нас, үе ялгаагүй амь орцгоож, Тусгаар тогтнолын ордон руу чиглэсэн улс төрөө эхлүүллээ. Хэвлэл мэдээлэл, сошиал ажиллагаагаа ч эрчимжүүлжээ. Гэвч энд нэг хорон пропагандаг хаа нэгтээгээс явуулаад байна. Товчхон хэлэхэд, "Наад Д.Амарбаясгалангаа хүмүүсийн дургүйг хүртэл магтаалаар булаад өгөөч. МАН-ынхан болон масс яахыг харъя" гэсэн сошиал тестийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эсрэг явуулж байна. Та нар анзаарсан бол өчигдөр, уржигдар зарим сайтаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг тэнгэрт тултал магтжээ. Хэн хаанаас ийм "чулуу" зориуд шидээд байна вэ? Улс төрийн хашир туршлагатай ажиглагчид, үйл явдлын өрнөл дээр анализ хийх чадвартай хүмүүс өнгөн дээрээ Д.Амарбаясгаланг хөөсрүүлэн магтсан сайтуудын бичвэрийг хараад "Аан, МАН-ын их хурлын өмнөх зодоонд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг зориуд хавчуулж, сошиал руу албаар шидэж өгч, яс хаяж байгаа юм байна" гэж гадарлана. Харин гарчигтай хэрэлдээд давхичихдаг хар масс шууд итгэнэ шүү дээ. Тэгээд хоорондоо талцаж хэрэлдэнэ, сошиалаар нэг юм болно. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарыг эрх мэдлийн оргилд ид байхад медиа дуу хоолой нь болдог байсан нэгэн сайт дээр өнөөдөр (2025.09.04) "Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын рейтинг унажээ" гэсэн материал гарчээ. Харин энэхүү материал гарахаас өмнө "Намрын халуун өдрүүд эхэллээ. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар У.Хүрэлсүхийн эсрэг нэгдлээ" гэж сайт, сошиалаар хэсэг сэвсэн. Тэгснээ "Л.Оюун-Эрдэнэ муу, харин Д.Амарбаясгалан шиг лут улстөрч алга. Тэр л яг МАН-ын даргад тохирох хүн" гэсэн мессэж нисгэж үзлээ. Сайт, сошиалаар сэвээд байгаа материалуудын агуулга, өнгө аяс, гол өнцгөөс харахад, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээр медиа тест хийж, улс төр, нийгэмд хэрхэн хүлээн авч байгааг нь ажиглах шаардлага хэсэг хүмүүст байгаа бололтой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө хэвлэлийн бизнес эрхэлж, сонин ч гаргаж байсан. МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан маш туршлагатай ПР-ч шүү дээ. Сэтгүүл зүйн салбарт олон найзтай. МАН-ыг УИХ, орон нутгийн сонгуульд удаа дараа ялуулж эрх баригч хүчний генсекээр хамгийн олон жил ажилласан кандидат. Тиймээс сайтууд, сошиалаар сэвээд байгаа бялуурсан магтаалын үгстэй бичвэрүүдийн далд санаа, цаад эздийг ч гадарлаж л байгаа болов уу... Үнэндээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлч найзууд руугаа "Намайг магтаад өгөөч" гэж нэг ч удаа утас цохиж байгаагүй. Д.Амарбаясгалангийн нэг зан бий. Тэр хүнтэй муудалцдаггүй. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёртой бүр ч муудалцахгүй. Ёстой хүндээ хөнгөнөөс өгч тэнэгтэх толгой биш. Харин энд, тэндээс нь өдөж шоглоод байвал хариуг нь "хөөрхөн" барьчихаа бас мэднэ. Засагт ханы хөх харчуудын нэг шүү дээ. МАН-ыг олон удаагийн сонгуульд ялуулсан нь магадгүй хүмүүстэй муудалцаж толхилцоод байдаггүй, асуудлыг эвээр зохицуулдаг, хүний үгийг сонсдог, хүмүүсийг өөртөө татаж, найзалж нөхөрлөж чаддагтай нь холбоотой болов уу. Харин МАН-ын даргын марафоны талаарх бичвэрүүдэд Д.Амарбаясгалангийн нэрийг хавчуулж, бүр өөрөө ч уншаад ичмээр пялдага үгсээр булж байгаа нь сошиалынхны хэлдэгчлэн хөшигний цаанаас хор шидчихээд шүдээ чигчилж суугаа хүмүүсийн зүгээс зохион байгуулж буй хорлон сүйтгэх ажиллагаа! Өөр юу ч биш. Д.Амарбаясгаланг сайн мэдэхийн хувьд, тэр хэзээ ч сэтгүүлчид, сайтууд руу утасдаж "Алив намайг тэнгэрт тултал магтаадахаач" гэж хэлэхгүй... УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстан улсад айлчилж байна. УИХ-ын даргын түвшинд 22 жилийн дараа тус улсад хийж буй айлчлал юм...



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 48 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?8 цаг 52 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа9 сар 4. 17:53Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно9 сар 4. 17:35Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ9 сар 4. 17:32Дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ9 сар 4. 15:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ9 сар 4. 14:16И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ9 сар 4. 13:45Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна9 сар 4. 13:40СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгджээ9 сар 4. 13:37Л.Оюун-Эрдэнэ МАН-ын генсект Д.Сумъяабазарыг зүтгүүлж, УЗ-д хүмүүсээ оруулах болзол тавьж байна9 сар 4. 11:11Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байна9 сар 4. 10:30Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно9 сар 4. 10:23Айлчлалтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана9 сар 4. 10:20УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо9 сар 4. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 4. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан9 сар 4. 8:56Цахилгаан тасарч, “Эрдэнэт үйлдвэр” тэг зогсолт хийж байна9 сар 3. 20:54О.Цогтгэрэлийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д ханджээ9 сар 3. 20:50“Эрдэнэт” дэд станцад гал гарч, Булган, Хөвсгал, Архангай, Өвөрхангай, Баянхонгорт цахилгаан тасарчээ9 сар 3. 20:45“E-Mongolia”-аас авдаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулж, баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болно9 сар 3. 18:18УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна9 сар 3. 16:03Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтууд9 сар 3. 15:59Ши Жиньпин, Путин, Ким Жөн Ун нарын улаан хивсэн дээрх нэгдэл ба Трампын ганцаардал9 сар 3. 13:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа9 сар 3. 12:41Эр зоригийн дууль Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг9 сар 3. 12:33У.Хүрэлсүх М.Энхболд, Сү.Батболд нарыг Бээжинд урьж, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын их хурлыг товлоогүй байна9 сар 3. 12:11Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө9 сар 3. 10:10Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана9 сар 3. 9:58УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 3. 8:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.