Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ


9-р сарын 4
20 цаг 57 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Амбан захирагч Саманта Мостин болон нөхөр Симеон Бэкэтт нарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг нар угтан авлаа.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч 31 жилийн дараа айлчилж байгаа бөгөөд  манай улсын Энэтхэг, Номхон Далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулах хүрээнд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцоно.

Амбан захирагч Саманта Мостин айлчлалынхаа үеэр манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах юм.

Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Австралид 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 49 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?8 цаг 53 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа9 сар 4. 17:53Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно9 сар 4. 17:35Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ9 сар 4. 17:32Дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ9 сар 4. 15:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ9 сар 4. 14:16И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ9 сар 4. 13:45Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна9 сар 4. 13:40СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгджээ9 сар 4. 13:37Л.Оюун-Эрдэнэ МАН-ын генсект Д.Сумъяабазарыг зүтгүүлж, УЗ-д хүмүүсээ оруулах болзол тавьж байна9 сар 4. 11:11Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байна9 сар 4. 10:30Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно9 сар 4. 10:23Айлчлалтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана9 сар 4. 10:20УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо9 сар 4. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 4. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан9 сар 4. 8:56Цахилгаан тасарч, “Эрдэнэт үйлдвэр” тэг зогсолт хийж байна9 сар 3. 20:54О.Цогтгэрэлийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д ханджээ9 сар 3. 20:50“Эрдэнэт” дэд станцад гал гарч, Булган, Хөвсгал, Архангай, Өвөрхангай, Баянхонгорт цахилгаан тасарчээ9 сар 3. 20:45“E-Mongolia”-аас авдаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулж, баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болно9 сар 3. 18:18УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна9 сар 3. 16:03Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтууд9 сар 3. 15:59Ши Жиньпин, Путин, Ким Жөн Ун нарын улаан хивсэн дээрх нэгдэл ба Трампын ганцаардал9 сар 3. 13:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа9 сар 3. 12:41Эр зоригийн дууль Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг9 сар 3. 12:33У.Хүрэлсүх М.Энхболд, Сү.Батболд нарыг Бээжинд урьж, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын их хурлыг товлоогүй байна9 сар 3. 12:11Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө9 сар 3. 10:10Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана9 сар 3. 9:58УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 3. 8:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.