Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан


9-р сарын 5
8 цаг 58 минут

        Сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орж, сэрүүхэн байна. Мөн зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Есдүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн Өвөр говиор 24-29 хэм, говь, талын нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

Есдүгээр сарын 06-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 6, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав3 цаг 31 минутын өмнөТөрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа4 цаг 21 минутын өмнөБ.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй4 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ7 цагийн өмнөШүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов7 цаг 6 минутын өмнө“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно7 цаг 9 минутын өмнө207 дугаар байрыг буулгаж эхэллээ7 цаг 12 минутын өмнө“МАН-ын Бага хурал хуралдсанаас хойш 45 хоногийн дараа их хурал хуралдана” гэв8 цаг 28 минутын өмнө“Б.Батцэцэгийн эсрэг тролл бүлэглэлийнхэн” гэгддэг Х.Булгантуяа, Ч.Номин нар party-дав9 цаг 57 минутын өмнөМонгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно9 сар 5. 13:58Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ9 сар 5. 13:54Н.Энхбаярын ярилцлагын мөрөөр Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг АТГ шалгах уу9 сар 5. 12:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ9 сар 5. 11:56Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа9 сар 5. 11:52Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн О.Алтангэрэлийн тушаал шүүх дээр уналаа9 сар 5. 11:43Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ9 сар 5. 11:23Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа9 сар 5. 11:17Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа9 сар 5. 10:38Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно9 сар 5. 10:07Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо9 сар 5. 9:09УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 5. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан9 сар 5. 8:58Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9 сар 4. 20:57УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?9 сар 4. 20:53Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа9 сар 4. 17:53Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно9 сар 4. 17:35Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ9 сар 4. 17:32Дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ9 сар 4. 15:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ9 сар 4. 14:16И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ9 сар 4. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.