Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно


9-р сарын 5
10 цаг 07 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж байна. Айлчлалын эхний өдөр манай улсын төлөөллийг (2025.09.04) Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Ерлан Кошанов Мажилисийн ордны өмнө хүндэтгэн угтан авч, улмаар хоёр улсын парламентын удирдлагууд албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Тус улсын парламентын даргын зүгээс Монгол, Казахстан улс хооронд олон жилийн найрсаг харилцаа бэхжин тогтож, сүүлийн жилүүдэд олон салбарт эрчимжиж байгааг тодотгоод, Монгол Улсын Их Хурлын дарга 22 жилийн дараа албан айлчлал хийж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр, Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг ноднин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын харилцааны стратегийн түншлэлийн хүрээнд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, олон талт хамтын ажиллагааны 11 баримт, бичиг үзэглэсэн. Энэхүү үйл явдлын дараахан Монголын талаас УИХ-ын дарга айлчилж байгаа явдал бол төрийн дээд, өндөр яриа, хэлэлцээний давтамжийг хадгалах ач холбогдолтой төдийгүй хоёр улсын харилцааны шинэ үе эхэлсний илрэл юм хэмээлээ. Парламентын Мажилисийн дарга Е.Кошаев, парламентын бүлэг хоорондын олон талт харилцааг эрчимжүүлж, хууль тогтоох ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэгт хамтрах хүсэлтэй байгаа гэсэн саналыг дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, эртнээс улбаатай түүх соёл, өв уламжлалын гүн гүнзгий холбоо бүхий хоёр улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно хэмээгээд Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш Казахстан улсад хийж буй энэхүү айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийг баталгаажуулахад чухал ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр, Казахстан Улс бол монголчуудын хувьд бүс нутгийн чухал түнш төдийгүй Төв Азитай холбосон бат бөх гүүр юм гэж тодотгов. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч, улс хоорондын хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргах, ялангуяа тээвэр логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн хэлхээ, холбоо чухал гэдгийг тэмдэглэв.

Талууд Байнгын хороо, парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын парламентын Тамгын газар хооронд тогтмол харилцаа тогтоох, хууль тогтоох үйл ажиллагааг харилцан дэмжих, туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хөндсөн юм. Ийнхүү албан ёсны хэлэлцээ өргөн цар хүрээг хамарч, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав. Санамж бичигт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошанов нар гарын үсэг зурлаа. Мөн Ховд аймаг болон Дорнод Казахстан муж хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар гарын үсэг зурсан юм.

Албан ёсны хэлэлцээний үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Бейсен, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Замира, С.Зулпхар, Б.Пунсалмаа, П.Ганзориг, Б.Жаргалан, Ц.Мөнхбат, М.Сарнай, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын албаны хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав3 цаг 27 минутын өмнөТөрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа4 цаг 17 минутын өмнөБ.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй4 цаг 22 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ6 цаг 57 минутын өмнөШүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов7 цаг 2 минутын өмнө“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно7 цаг 5 минутын өмнө207 дугаар байрыг буулгаж эхэллээ7 цаг 8 минутын өмнө“МАН-ын Бага хурал хуралдсанаас хойш 45 хоногийн дараа их хурал хуралдана” гэв8 цаг 24 минутын өмнө“Б.Батцэцэгийн эсрэг тролл бүлэглэлийнхэн” гэгддэг Х.Булгантуяа, Ч.Номин нар party-дав9 цаг 54 минутын өмнөМонгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно9 сар 5. 13:58Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ9 сар 5. 13:54Н.Энхбаярын ярилцлагын мөрөөр Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг АТГ шалгах уу9 сар 5. 12:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ9 сар 5. 11:56Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа9 сар 5. 11:52Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн О.Алтангэрэлийн тушаал шүүх дээр уналаа9 сар 5. 11:43Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ9 сар 5. 11:23Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа9 сар 5. 11:17Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа9 сар 5. 10:38Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно9 сар 5. 10:07Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо9 сар 5. 9:09УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 5. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан9 сар 5. 8:58Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9 сар 4. 20:57УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?9 сар 4. 20:53Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа9 сар 4. 17:53Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно9 сар 4. 17:35Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ9 сар 4. 17:32Дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ9 сар 4. 15:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ9 сар 4. 14:16И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ9 сар 4. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.