Бригадын генерал Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаас чөлөөлсөн тушаалыг шүүх “Хууль бус” гэж үзэж, түүнийг албан тушаалд нь буцаан томилохыг даалгажээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард шахмал түлшний үйлдвэртэй танилцах үеэрээ сэтгүүлчдэд “Гашуунсухайт-Ганц мод боомтын хэлцлийг эсэргүүцсэн жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэж ярьсан. Үүний хариуд Р.Чингис “Л.Оюун-Эрдэнийн худал мэдээллээс болж намайг ажлаас чөлөөлсөн. Би ямар ч жагсаал цуглаан зохион байгуулаагүй. Хууль хяналтын байгууллагад хандана” гэж мэдэгдэж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд дээрх ярилцлагыг өгсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих