Ерөнхийлөгч, Амбан захирагч нар харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 гаруй жилийн ололт, амжилтаа дүгнэн, цаашид шинэ агуулгаар баяжуулан, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.
Харилцаа, хамтын ажиллагаа 2007 оноос хойш “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хөгжиж ирснийг талууд сайшааж, ойрын хугацаанд харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээ нотоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Австралийн Амбан захирагчийн түвшинд 30 гаруй жилийн дараа болж буй айлчлал харилцаанд шинэ хуудас нээж буйг онцоллоо. Австрали нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь ойр дотно түнш гэдгийг тэмдэглэлээ.
Мөн харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Оюу толгой” төсөл, “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” нь Монголын уул уурхайн эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буйг хэллээ.
Цаашид Монгол Улсад Австралийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Амбан захирагч С.Мостин, Австрали Улс нь ардчиллын нэгдмэл үнэт зүйлс бүхий Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв.
Хоёр улсын иргэд хоорондын хэлхээ холбоо жилээс жилд бэхжиж, харилцан солилцоо улам нэмэгдэн, Австрали Улсад боловсрол эзэмшсэн монгол залуус эх орныхоо хөгжил дэвшил үнэтэй хувь нэмэр оруулж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.
Талууд боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг үе шаттай нэмэх, Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөртэй уялдуулах, Австралийн сайн дурын багш нарыг Монголд ажиллуулах, богино, дунд хугацааны сургалт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Хоёр улс бэлчээрийн болон фермийн мал аж ахуй эрхэлдгийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь нийтлэг зорилт гэдэгт санал нэгдлээ.
Энэ чиглэлээр хамтран ажиллах, Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв зэрэг байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хамтрах боломжийн талаар санал солилцлоо.
Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг харилцан илэрхийллээ.
Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хуралд Австрали Улсыг дээд, өндөр түвшинд оролцохыг урилаа.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүл бол улсын хөгжлийн үндэс учраас удтал хүлээгдсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ.gif)

Сэтгэгдэл бичих