Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа албан айлчлалынхаа хүрээнд (2025.09.04) тус улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яамны харьяа Цахим засаглалыг дэмжих төвтэй танилцлаа.
Цахим засаглалын үзүүлэлтээр дэлхийд 24 дүгээрт эрэмбэлэгддэг Казахстан улсын энэхүү төв нь төрийн удирдлагын цахим шилжилтэд мэргэжил, арга зүй, эрдэм шинжилгээ, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, GovTech технологи боловсруулах, нэвтрүүлэх, дижитал төслүүдийн уялдааг хангах, төрийн байгууллагуудын болон төрийн үйлчилгээний ил тод байдал, чанарыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Манай улсын тэргүүлэх чиглэлд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил чухал ач холбогдолтой төдийгүй төрийн үйл ажиллагааг цахимжуулах ажил үе шаттай үргэлжилж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгож, парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжихэд анхаарч ирсэн гэв. Түүнчлэн хиймэл оюунд суурилсан үсрэнгүй шилжилтээс хоцрохгүй байх нь олон улсын өмнө тулгарсан сорилт болж буйг дурдлаа.
Мөн айлчлалын баг бүрэлдэхүүн Казахстан Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын хороо, “Казах Инвест” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр олон улсын зах зээлийн орчин нөхцөл, хөрөнгө оруулалтын судалгаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчны дэмжлэг, эрх, үүргийн ялгаа зэрэг асуудлыг хөндөж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна
390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна.gif)

Сэтгэгдэл бичих