“Б.Батцэцэгийн эсрэг тролл бүлэглэлийнхэн” гэгддэг Х.Булгантуяа, Ч.Номин нар party-дав


9-р сарын 5
14 цаг 12 минут

            Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн эсрэг медиа ажиллагаа ширүүссэн. “Урвагч муужгай”, “Тендер түүгч” гэсэн гол мессэж бүхий эл улс төр МАН-ын их хурлын өмнөх энэ өдрүүдэд ч идэвхжсэн хэвээр байна. Б.Батцэцэг сайдын зүгээс ч сошиал баг ажиллуулж, өөрийгөө магтаж, өмөөрүүлсэн постуудыг бичүүлж эхэлсэн бололтой. УИХ Л.Оюун-Эрдэнийг олонхийн саналаар огцруулсны дараа Их Британийн “The Times” сонинд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс явуулсан кампанит ажлын үр дүн” гэх утга бүхий нийтлэл хэвлэгдсэн. Энэхүү нийтлэл барууны хэвлэлд гарсны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг унагаж буй нь эх орноосоо урвасан үйлдэл” гэж мэдэгдсэн. Тэрбээр ингэж мэдэгдсэнээрээ Л.Оюун-Эрдэнийн талынхны зэвүүцлийг төрүүлсэн ч байх. Тиймээс сайд Б.Батцэцэгийг “У.Хүрэлсүхэд хов зөөж, Л.Оюун-Эрдэнийг унагасан урвагч муужгай” хэмээх болсон. “Дарин дээр давс” гэгчээр МАН-ын эмэгтэйчүүдийн тийрэлцээн ч түүний эсрэг медиа ажиллагаанд хүч нэмж байж мэднэ. Учир нь “Б.Батцэцэг сайдыг гүтгэж харлуулах ажлыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, ССАЖ-ын сайд асан Ч.Номин, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нар зохион байгуулж байна” гэсэн мэдээлэл сошиалд хөвөрч байна. Харин ССАЖ-ын сайд асан Ч.Номин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, “МАК”-ийн Н.Цэлмүүн, түүний нөхөр, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг нартай party-даж буй гэрэл зургаа өчигдөр (2025.09.04) инстаграмд байршуулжээ. “Б.Батцэцэг сайдын эсрэг тролл бүлэглэлийн толгойлогчид” гэгдэж буй Х.Булгантуяа, Ч.Номин нар хамтдаа party-даж буй нь олны хардлагыг улам лавшруулсан байж магадгүй л юм. Ч.Номингийн хувьд, Л.Оюун-Эрдэнийн фракцийнх. Найзыг нь Ерөнхий сайдаас огцруулж, өөрийг нь ССАЖ-ийн сайдаас буулгасанд Ч.Номин болон түүний нөхөр өдгөө ч уурлаж явдаг бололтой. Г.Занданшатарыг болон энэ Засгийн газрыг сошиалд үе үе шоглодог. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара нар “Засгийн газар тойрог бүрт таван тэрбум төсөвлөж, УИХ-ын гишүүдийг хахуульдах гэж байна” гэж өнгөрсөн зун сошиалд дуулиан дэгдээхэд Ч.Номин тэднийг дэмжиж байр сууриа илэрхийлж байсан юм. Харин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн найз, төдийгөөс өдий хүртэл МАН-ын дарга нарын өрөөгөөр хөтөлж гүйсний эцэст УИХ-ын гишүүн болгосон О.Номинчимэг Л.Оюун-Эрдэнийн фракцийнхан буюу “УИХ дахь 30-ийн бүлэг”-ийнхний нэг болж Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байв. “О.Номинчимэг Х.Булгантуяагаас гадна “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягтай гэр бүлийн найзууд” гэх яриа улс төрийн хүрээнд бий. Х.Булгантуяа, Ч.Номин нартай хамт party-дсан “МАК”-ийн Н.Цэлмүүний ах УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэрбээр “Г.Занданшатар, С.Амарсайхан нар надад Шадар сайдаар ажиллах санал тавьсан ч би татгалзаж байна” гэж байсан юм.

Л.Од        



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав3 цаг 26 минутын өмнөТөрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа4 цаг 16 минутын өмнөБ.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй4 цаг 21 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ6 цаг 55 минутын өмнөШүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов7 цаг 1 минутын өмнө“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно7 цаг 4 минутын өмнө207 дугаар байрыг буулгаж эхэллээ7 цаг 7 минутын өмнө“МАН-ын Бага хурал хуралдсанаас хойш 45 хоногийн дараа их хурал хуралдана” гэв8 цаг 23 минутын өмнө“Б.Батцэцэгийн эсрэг тролл бүлэглэлийнхэн” гэгддэг Х.Булгантуяа, Ч.Номин нар party-дав9 цаг 52 минутын өмнөМонгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно9 сар 5. 13:58Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ9 сар 5. 13:54Н.Энхбаярын ярилцлагын мөрөөр Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг АТГ шалгах уу9 сар 5. 12:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ9 сар 5. 11:56Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа9 сар 5. 11:52Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн О.Алтангэрэлийн тушаал шүүх дээр уналаа9 сар 5. 11:43Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ9 сар 5. 11:23Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа9 сар 5. 11:17Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа9 сар 5. 10:38Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно9 сар 5. 10:07Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо9 сар 5. 9:09УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 5. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан9 сар 5. 8:58Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9 сар 4. 20:57УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?9 сар 4. 20:53Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа9 сар 4. 17:53Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно9 сар 4. 17:35Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ9 сар 4. 17:32Дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ9 сар 4. 15:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ9 сар 4. 14:16И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ9 сар 4. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.