207 дугаар байрыг буулгаж эхэллээ


9-р сарын 5
16 цаг 58 минут

            Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Тухайн үед тус байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байв. 
Тэгвэл өнөөдөр "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байрыг буулгах ажлыг эхлүүллээ. 


"Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр"-ийн дарга Ц.Болд "Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу бид тус барилгыг 30 хоногийн хугацаанд буулгахаар ажиллаж байна. Өндөр барилга буулгах гэж байгаа учраас ойр орчмын явган зорчигч болоод автомашины аюулгүй байдлыг хангах үүднээс хашаа, саравч хийсэн. Эхний ээлжид гараар цэвэрлэгээ хийгээд 13 дугаар давхрын каркасыг буулгасны дараа жижиг механизм оруулж, бетоныг хөрөөдөх, арматур жижиглэж хуваах ажил хийнэ. Үүний дараа 70 тоннын кранаар барилгын бүтээц ханыг буулгах юм. Уг барилгын дэргэд сургууль байгаа учир их эрсдэлтэй. Мөн Хаан банк зэрэг аж ахуйн нэгжүүд барилгын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллана. Мөн дээрх аж ахуйн нэгжүүдийг тоос шороо болон барилгын хатуу хог хаягдлаас хамгаалах ажил хийнэ. Бидний хувьд өмнө нь “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төв, “S outlet” зэргийг буулгаж байсан туршлагатай” гэдгийг онцоллоо. 
Дэлбэрэлтэд өртсөн барилгыг буулгах зардал 2.4 тэрбум төгрөг бөгөөд буцааж барихад 12.3 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс энэ хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм. 
Түүнчлэн оршин суугчдын өнөөг хүртэл байр түрээсэлж буй зардлыг нийслэлээс гаргаж байгаа бөгөөд цаашид ч үүнийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна гэдгийг албаны хүмүүс онцоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав3 цаг 28 минутын өмнөТөрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа4 цаг 18 минутын өмнөБ.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй4 цаг 23 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ6 цаг 57 минутын өмнөШүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов7 цаг 3 минутын өмнө“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно7 цаг 6 минутын өмнө207 дугаар байрыг буулгаж эхэллээ7 цаг 9 минутын өмнө“МАН-ын Бага хурал хуралдсанаас хойш 45 хоногийн дараа их хурал хуралдана” гэв8 цаг 25 минутын өмнө“Б.Батцэцэгийн эсрэг тролл бүлэглэлийнхэн” гэгддэг Х.Булгантуяа, Ч.Номин нар party-дав9 цаг 54 минутын өмнөМонгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно9 сар 5. 13:58Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ9 сар 5. 13:54Н.Энхбаярын ярилцлагын мөрөөр Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг АТГ шалгах уу9 сар 5. 12:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ9 сар 5. 11:56Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа9 сар 5. 11:52Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн О.Алтангэрэлийн тушаал шүүх дээр уналаа9 сар 5. 11:43Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ9 сар 5. 11:23Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа9 сар 5. 11:17Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа9 сар 5. 10:38Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно9 сар 5. 10:07Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо9 сар 5. 9:09УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 5. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан9 сар 5. 8:58Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9 сар 4. 20:57УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?9 сар 4. 20:53Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа9 сар 4. 17:53Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно9 сар 4. 17:35Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ9 сар 4. 17:32Дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ9 сар 4. 15:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ9 сар 4. 14:16И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ9 сар 4. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.