Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ


9-р сарын 5
17 цаг 09 минут

       

Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод-Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болж байна.

Улс орнуудын төр, засгийн газрын тэргүүн, гишүүд, улстөрчид, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөгчид Владивосток хотод цуглан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, технологийн төслүүдийг хэрэгжүүлэх, гарааны бизнесийг эхлүүлэх зэрэг шинэ боломжийг энэ үеэр эрэлхийлдэг юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өргөтгөсөн хуралдаанд хэлсэн үгэндээ “Алс Дорнодын бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх, дэлхийн улс орнууд, тэр дундаа Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай хийж буй худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх сонирхол бидэнд бий. Газар зүйн давуу талаас гадна байгалийн баялаг, бүтээмж өндөр, чадварлаг хүний нөөц зэрэг асар их боломж бий. Засгийн газрын зүгээс эдгээр боломжийг ашиглаж, хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд бодитой үр дүнд хүрээд байна. Манай улсын эдийн засаг сүүлийн гурван жилд дунджаар 5.9 хувь өсөж, бүс нутгийн хэмжээнд тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулж байна. Засгийн газраас үргэлжлүүлэн эдийн засгийг төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, бизнес ба хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдааны нээлттэй байдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. 

Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрвөн удаа, Ерөнхий сайд, Гадаад харилцааны болон Сангийн сайдын түвшинд тус бүр нэг удаа, нийт долоон удаа оролцжээ. Манай улс ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, энэхүү чуулга уулзалтад дээд, өндөр түвшинд оролцож ирсэн. Энэ жилийн чуулга уулзалтад 36 орны 6000 гаруй төлөөлөгч оролцож байна. 

Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын хөтөлбөрт бизнесийн 90 орчим арга хэмжээ багтжээ. Тухайлбал, АСЕАН-ын бизнесийн зөвлөлийн хуралдаан, Арктикийн бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх бага хурлууд болсон бөгөөд “Шонхор шувууны өдөрлөг” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав3 цаг 30 минутын өмнөТөрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа4 цаг 20 минутын өмнөБ.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй4 цаг 25 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ7 цагийн өмнөШүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов7 цаг 5 минутын өмнө“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно7 цаг 8 минутын өмнө207 дугаар байрыг буулгаж эхэллээ7 цаг 11 минутын өмнө“МАН-ын Бага хурал хуралдсанаас хойш 45 хоногийн дараа их хурал хуралдана” гэв8 цаг 27 минутын өмнө“Б.Батцэцэгийн эсрэг тролл бүлэглэлийнхэн” гэгддэг Х.Булгантуяа, Ч.Номин нар party-дав9 цаг 56 минутын өмнөМонгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно9 сар 5. 13:58Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ9 сар 5. 13:54Н.Энхбаярын ярилцлагын мөрөөр Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг АТГ шалгах уу9 сар 5. 12:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ9 сар 5. 11:56Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа9 сар 5. 11:52Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн О.Алтангэрэлийн тушаал шүүх дээр уналаа9 сар 5. 11:43Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ9 сар 5. 11:23Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа9 сар 5. 11:17Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа9 сар 5. 10:38Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно9 сар 5. 10:07Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо9 сар 5. 9:09УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 5. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан9 сар 5. 8:58Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9 сар 4. 20:57УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?9 сар 4. 20:53Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа9 сар 4. 17:53Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно9 сар 4. 17:35Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ9 сар 4. 17:32Дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ9 сар 4. 15:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ9 сар 4. 14:16И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ9 сар 4. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.