Б.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй


9-р сарын 5
19 цаг 44 минут

                Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн эсрэг кампанит ажил сүүлийн гурван сар тасралтгүй үргэлжилж байгаа. УИХ Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсны дараахан эхэлсэн энэхүү медиа ажиллагаа намрын халуун улс төрийн сэдэв болон өргөжив. Тодруулбал, МАН-ын их хурал энэ намар болох сургаар Б.Батцэцэг сайдыг гол байгаараа онилж, өндөр төлбөр, өргөн фронттойгоор дайрч байна. Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийн шуурга өөр рүү нь чиглэсэн энэ үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчид ярилцлага өгчээ. Өөртэй нь холбоотой дуулиант мэдээллүүдэд өгсөн тайлбарыг нь хүргэж байна.

“Тендерийн толгойлогч” гэж буй талаар 

            Б.Батцэцэгийг Гадаад харилцааны дэд сайд байхад буюу 2016-2020 онд хувийн компаниуд нь 41 тендерт ялж байсан талаар зарим хэвлэлд мэдээлсэн. Энэ тоо түүнийг Гадаад харилцааны сайд болон дэвшихэд бүр ч нэмэгдсэнийг мөн өгүүлжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Олон тендер авлаа” гэж хэвлэлээр улс төрийн зохион байгуулалттайгаар зориуд бичиж байна. 2010-2020 оны тендерийн ажлуудыг цуглуулсан юм байна. Бүтэн арван жилийн ажлууд гэсэн үг. Өнөөдөр би төрийн албанд ажиллаж байгаа. Гэтэл өөрийнхөө нөлөөллөөр хүмүүс рүү яриад тендер аваад байгаа юм шиг нийгэмд буруу ойлголт түгээж байгаад харамсаж байна. Миний хувьд, 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч компани, төрийн байгууллагууд руу “Манай компаниар юм хэвлүүлээч” гэж ярьж үзээгүй. Тийм байж болохгүй биз дээ. Ерөнхий сайд Г.Занданшатар хичээлийн шинэ жилийг тохиолдуулан сурагчдад захидал илгээсэн. Гэтэл “Ерөнхий сайд Г.Занданшатар “Мөнхийн үсэг” компаниар найман тэрбум төгрөгөөр эдгээр захидлыг хэвлүүлжээ” гэх гүтгэлэг түгээсэн. Тийм тоо сонсоо ч үгүй, мэдээ ч үгүй. Ерөнхий сайд Г.Занданшатар “Тийм их мөнгөөр хэвлүүлээгүй. “Монгол шуудан” компаниар хэвлүүлсэн” гэж мэдэгдсэн байна лээ. Ер нь би компани дээр юу хэвлэж байгааг огт мэддэггүй. Надтай, надгүй өөрсдөө ажлаа олоод өдийг хүртэл хөгжсөн компани. Надгүйгээр болоод л явж байгаа. Тийм учраас би дээрх мэдээллийг “Гүтгэлэг” гэж итгэлтэйгээр хэлнэ. Шалгуулахад бэлэн.  

“Урвагч сайд” хэмээн дайрч буй тухайд

            Л.Оюун-Эрдэнийг УИХ Ерөнхий сайдаас огцруулж, шинэ Засгийн газар байгуулах тухай яриа ид өрнөж байхад “Урвагч сайд нар” гэх мэдээлэл гарах болсон. Хамтарсан Засгийн газраас Г.Занданшатарын танхимд улиран ажиллах болсон сайд нарыг тэгж шоглосон хэрэг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ч энэхүү дайралтад өртөж “У.Хүрэлсүхийн ховч муужгай” гэх хоч зүүсэн удаатай. Тэрбээр сэтгүүлчид өгсөн ярилцлагынхаа үеэр энэ талаар “Намайг тэгж бичихэд гайхсан. Ямар ч Засгийн газарт ажиллаж байхдаа Ерөнхий сайдыгаа түшиж тулж, өмгөөлж, буруу зүйл хийсэн ч хамгаалж ажилладаг танхимын зарчим бий. Тийм учраас сайд нар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, зөвлөж, хамтарч ажилласан. Гар нийлэн ажиллаж байсан. Тэр талаар би өөрөө ч хэлсэн. Түүнээс биш “Дараагийн Засгийн газарт ажиллая. Энэ Засгийн газрыг унагая” гэдэг ажиллагаанд огт оролцоогүй. Ер нь “Засгийн газраа унагая” гэж ямар ч сайд яваагүй” гэж боддог. УИХ-ын чуулган дээр санал хураалт болоход би хамтарсан Засгийн газрынхаа төлөө саналаа өгсөн. Үүнийг мушгин гуйвуулж байна. Улс төрд ирэх, явах цаг байдаг. Чичрээд “Би үлдэх ёстой. Би сонгогдох ёстой” гээд байх нь утгагүй. Мэдээж хэрэг, хүн болгонд амбиц байдаг. Гэвч хүн бүрт тэр боломж олддоггүй. “Хуйвалдаад Ерөнхийлөгчтэй яриад болчихдог ажил” ч гэж би бодохгүй байна. Танхимаа бүрдүүлж байгаа Ерөнхий сайд сонголтоо хийдэг. Гадаад харилцааны сайдын ажлын нэг онцлог бий. Төрийн гурван өндөрлөгтэй гурвуулантай нь их ойрхон ажилладаг. Энэ улсын нэр хүнд, аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой бодлогын яам шүү дээ. Ерөнхийлөгчтэй холбож улстөржүүлж байна. Үндсэн хуулиар Монгол Улсыг гадаадад төлөөлөх цорын ганц хүн бол Ерөнхийлөгч. Тэргүүн дипломатч гэж явдаг. Тиймээс Гадаад харилцааны сайд Ерөнхийлөгчийн айлчлалыг заавал дагалдаж явах ёстой. Дэлхийн улс орнуудын бүх Ерөнхийлөгч нар Гадаад харилцааны сайдтайгаа айлчлал хийдэг. Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын аль алинтай нь би олон жил ойрхон явсан. Бид нэг намынх. Бие биенээ мэдэхийн дээдээр мэднэ. “Хамтарсан Засгийн газрыг унагахад намайг нөлөөлсөн” гэдэг ярианд хэн ч үнэмшихгүй. Ерөнхий сайд Г.Занданшатар Гадаад харилцааны сайдаар улиран ажиллах саналыг надад тавьсан юм.

“Казиночин сайд” гэдэг талаар

            Хэвлэлээр намайг 10, 20 жил ингэж бичив үү дээ. Тэр болгонд би нэг ч удаа тайлбар хийж байгаагүй. Надаас асууж ч байгаагүй. “Улс төр” л гэж ойлгож явсан. Сонгууль болгоноор л гаргаж ирдэг юм. 2005 оны үйл явдал. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад байсан зарим хүн казино, Хадгаламж банкны хэрэгт холбогдоход анх гарч ирсэн. Намайг казино тоглосон хүмүүстэй хамт хилээр орж, гарсан пасспортын тэмдэглэгээг БНСУ-ын талаас авсан юм шиг байгаа юм. Тэр нь миний орсон, гарсан хугацаа давхсан тэмдэглэгээнүүд байдаг. Түүнээс биш казино тоглож, хууль, шүүхийн байгууллагад шалгагдсан зүйл огт байхгүй. Мөнгө төлсөн баримт байдаггүй. Гэхдээ улс төрийн зорилгоор ашигладаг. Миний гэр бүл, ойр тойрныхон бүгд мэднэ. Би казино битгий хэл “13” ч тоглож чаддаггүй. Ялангуяа мөрийтэй тоглоомонд их дургүй. Нөхрөө “13” тоглохоор нь “Чи шашинтай хүн. Мөрийтэй тоглоом бол шашны хэлээр “Эс өгснийг авах” буюу дээрэмдэж, хулгай хийж байгаатай адил” гэж хэлээд манай хүн ч тоглохоо больсон. Манай аав 2005-2007 онд идэр залуухан дөнгөж 54-хөн насандаа элэгний хорт хавдар тусаад би БНСУ руу хоёр жилийн турш авч явж эмчлүүлсэн. Том охин нь учраас аавыгаа алдахыг хүсээгүй. Байгаа бүхнээ зориулсан. БНСУ руу гурван сар тутамд нэг удаа авч явж химийн тарианд оруулдаг байсан юм. Өвчтэй хүн сахиад байж байгаа хүн хэдийдээ ямар мөнгөөрөө казино тоглох вэ. Олсон бүх хөрөнгөө аавынхаа эмчилгээнд зориулж байлаа. Энэ их эмзэг сэдэв учраас би хэвлэлд тайлбар хийж байгаагүй. Намайг казинод тоглож байсныг харсан хүн энэ дэлхий дээр байхгүй. Нэг зураг эвлүүлсэн байна лээ. Би 2005 онд халимаг үстэй байгаагүй. Найзууд маань намайг “Хөзөр ч тоглож чаддаггүй хүн хэдийдээ казиночин болчихов оо” гэж шоолдог юм.

Д.Наран  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав3 цаг 27 минутын өмнөТөрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа4 цаг 17 минутын өмнөБ.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй4 цаг 22 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ6 цаг 57 минутын өмнөШүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов7 цаг 2 минутын өмнө“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно7 цаг 5 минутын өмнө207 дугаар байрыг буулгаж эхэллээ7 цаг 8 минутын өмнө“МАН-ын Бага хурал хуралдсанаас хойш 45 хоногийн дараа их хурал хуралдана” гэв8 цаг 24 минутын өмнө“Б.Батцэцэгийн эсрэг тролл бүлэглэлийнхэн” гэгддэг Х.Булгантуяа, Ч.Номин нар party-дав9 цаг 53 минутын өмнөМонгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно9 сар 5. 13:58Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ9 сар 5. 13:54Н.Энхбаярын ярилцлагын мөрөөр Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг АТГ шалгах уу9 сар 5. 12:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ9 сар 5. 11:56Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа9 сар 5. 11:52Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн О.Алтангэрэлийн тушаал шүүх дээр уналаа9 сар 5. 11:43Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ9 сар 5. 11:23Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа9 сар 5. 11:17Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа9 сар 5. 10:38Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно9 сар 5. 10:07Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо9 сар 5. 9:09УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 5. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан9 сар 5. 8:58Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9 сар 4. 20:57УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хаанаас "чулуу" шидээд байна вэ?9 сар 4. 20:53Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа9 сар 4. 17:53Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно9 сар 4. 17:35Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ9 сар 4. 17:32Дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд хэвлэгдлээ9 сар 4. 15:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэллээ9 сар 4. 14:16И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ9 сар 4. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.