
Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг энэ сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр хүрээлэн буй орчинд эерэг өөрчлөлт авчрах ногоон бэлтгэн нийлүүлэгчид буюу 100 гаруй компанийн төлөөлөл нэгэн дор цуглаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцлоо. Мөн банкны зүгээс тогтвортой хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бизнес эрхлэгчдэд танилцуулж, тогтвортой хөгжлийг түүчээлэх чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллаж буй дөрвөн компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумыг Монгол Улсын анхны ногоон жишиг сум болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа Гурван тулгуурт хөгжлийн гүүр ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэсэн нь орон нутгийн хөгжлийг дэмжихэд томоохон түлхэц үзүүлнэ гэж талууд онцлов. Мөн энэ хамтралын үр дүнд тус хорооллоос эко хаус захиалсан захиалагчид эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдэж байна.
Төрийн банкны хувьд, ногоон худалдан авалт хийж буй иргэдээс гадна ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, компаниудыг дэмжих замаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Болор таун хотхон” эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төсөл хэрэгжүүлж буй "Вай Эс Вай Вүүд" ХХК-тай санамж бичиг байгуулж, Ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээлд хамруулахаар боллоо.
Мөн Монголын ногоон барилгын хүрээлэн болон Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь олон улсын шалгуур үзүүлэлтэд нийцсэн төслүүд рүү зээл, санхүүжилтийг чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж банкны удирдлагууд онцоллоо.
Төрийн банк өнгөрсөн онд тогтвортой хөгжил, ногоон ирээдүйг цогцлоох бодлого, үйл ажиллагаагаа шинэ түвшинд тодорхойлсны үр дүнд тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багц эрс нэмэгдэж байна. 2024 онд Төрийн банкны тогтвортой хөгжлийг дэмжих зээлийн багц өмнөх оноос 90 гаруй хувиар нэмэгдсэний дотор зөвхөн ногоон зээлийн багц л гэхэд 108 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Цаашид Төрийн банк энэ төрлийн зээлийн багцаа тогтвортой нэмэгдүүлж, 2030 он гэхэд банкны нийт зээлийн багцад эзлэх ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэхээр зорьж байна.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Facebook
Twitter
Youtube


Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна
Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан өвc тараан байршууллаа
3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно
Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ
“Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
Тал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна
Төрийн банк АНУ-ын The Bank of New York Mellon банканд ам.долларын данс нээлээ.gif)

Сэтгэгдэл бичих