Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрдэнэт Овоо ордноос 10 хүрэхгүй километрт урьдчилсан тооцоогоор 357 сая тонн хүдрийн нөөцтэй, 1.1 сая тонн цэвэр зэсийн Оюут хэмээх шинэ ордыг илрүүллээ.
Эрдэнэт үйлдвэр буюу монголын геологичид бие даан 2023 оноос Оюут төслийн талбайд хайгуул хийж, энэхүү шинэ ордыг нээсэнд талархал илэрхийлье. Оюут орд нь улсын эдийн засагт стратегийн том боломжийг нээж, олон жил тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна. Эрдэнэт хотын шинэ хөгжлийн гараа эхэлж байна. Шинэ үйлдвэр, дагалдах дэд бүтэц гээд бүтээн байгуулалтууд өрнөж, шинэ үеийн залуучуудын хөдөлмөрлөх талбар нээгдлээ. Монголын баялаг зөвхөн дотоодод төдийгүй дэлхийн ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулах юм. Энэхүү ордоос олборлох зэс нь эрчим хүчний шилжилт, цэвэр технологи, тогтвортой хөгжлийн салбаруудад ашиглагдана. Оюут ордыг ашигласнаар Монгол Улс дэлхийн зэсийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээг хангах томоохон тоглогч хэвээр байх боломжтой юм. Байгалийн баялгийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш хүртээх Үндсэн хуулийн заалтын дагуу Оюут ордын үр өгөөжийг монгол хүн бүр хүртэх ёстой" гэж сошиал хуудаст онцолжээ.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих