Японы Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно


9-р сарын 8
10 цаг 58 минут

      ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 8 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа ням гарагт мэдэгджээ. Тэрбээр үүрэгт ажилдаа орсноосоо хойш жил хүрэхгүй хугацааны дараа ийнхүү мэдэгдэж байна. Түүний Либерал ардчилсан намынхан /ЛАН/ намын даргын ээлжит бус сонгууль явуулах эсэхээ шийдэхээс нэг өдрийн өмнө энэхүү гэнэтийн шийдвэрийг гаргажээ. 

Засгийн газрынхаа нэр хүндийг сэргээхийг эрмэлзэж буй Ш.Ишиба албан тушаалдаа аль болох удаан хугацаанд үлдэхийг хичээсэн боловч намаас нь сонгогдсон хууль тогтоогчдын дарамт шахалтыг сөрж дийлээгүй бололтой. Гэсэн хэдий ч түүний огцрох шийдвэр Японд улс төрийн үймээн самуун үүсгэж магадгүй юм, учир нь ЛАН Ш.Ишибаг огцорсны дараа ч гэсэн парламентад олонхын эвсэл байгуулахын тулд сөрөг хүчний намтай хамтрахад хүндрэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Ерөнхий сайд асан Ёшихидэ Сүга, Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми нартай бямба гаргийн орой уулзсаныхаа дараа Ш.Ишиба дээрх мэдэгдлийг хийжээ. Тэд түүнийг ЛАН-д хуваагдал үүсэхээс зайлсхийхийг уриалсан гэж үзэж байна. Ням гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Ш.Ишиба хэлэхдээ, долоодугаар сард болсон Зөвлөхүүдийн танхимын сонгуульд ЛАН тааруу оролцсоны хариуцлагыг хүлээж байгаагаа мэдэгдээд, огцрох шийдвэр нь намын даргын сонгуулийг эрт явуулах эсэх талаар санал зөрөлдөөн үүсгэхээс зайлсхийх зорилготой гэдгийг нэмж хэлжээ.

Ш.Ишиба олон нийтийн хүлээлтийг биелүүлж чадаагүйдээ гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, түүний засгийн газраас хэрэгжүүлж буй цалинг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн өсөлтийн стратеги нь “үр дүнгээ өгч” байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр огцрох болсон шалтгаандаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн тарифын хэлэлцээний хүрээнд засгийн газар нь “чухал ахиц дэвшилд хүрсэн” гэдгийг дурдаад, өөрийнх нь халааг авах хүн АНУ болон бусад түншүүдтэй бат бөх харилцааг хадгалж чадна гэдэгт найдаж байна гэв.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан санал асуулгад оролцогчдын 50 гаруй хувь нь Ш.Ишиба огцрох шаардлагагүй гэж үзсэн байна. Долоодугаар сард болсон парламентын дээд танхимын сонгуульд эрх баригч эвсэл олонхын суудлаа алдсаны хариуцлагыг хүлээхийг Ш.Ишибагаас шаардаж буй энэ үед ЛАН 2027 онд товлосон хугацаанаас өмнө намын даргын сонгууль явуулах эсэхийг шийдэхийн тулд даваа гарагт хууль тогтоогчдоос гарын үсэг цуглуулахаар төлөвлөж байжээ.

Ш.Ишибагийн хэлснээр, нам одоо ийм процедурыг явуулах шаардлагагүй болсон байна. Ням гаргийн орой ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироши Морияма хэлэхдээ, ирэх сонгуульд аль болох энгийн гишүүдийг оролцуулах арга замыг эрэлхийлэх нь чухал гэдгийг онцолжээ.

Ш.Ишиба ЛАН-ын даргын сонгуульд тав дахь удаагаа нэр дэвшиж ялалт байгуулсан боловч түүний эрх баригч эвсэл өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр болсон бүх нийтийн сонгуулиар парламентын доод танхимд олонх болж чадаагүй юм. Улмаар энэ оны долоодугаар сарын 20-нд болсон сонгуульд ЛАН, Комэйто намууд дээд танхимын сонгуульд мөн олонх болж чадаагүй билээ.

Парламентын дээд танхимын сонгууль болсноос сар гаруйн дараа буюу мягмар гарагт гаргасан ЛАН-ын сонгуулийн тайланд "тус намын нэр хүнд буурсны гол шалтгаан нь улс төрийн сантай холбоотой дуулиан" болохыг онцолжээ. ЛАН-ын зарим фракц, тэр дундаа талийгаач Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлж байсан фракц нь хөрөнгө босгох үйл ажиллагаанаас олсон орлогынхоо тодорхой хэсгийг тайлагнаж чадаагүй, үрэлгэн санг бий болгосон нь илчлэгдсэнээс үүдэн хүчтэй шахалтанд орсон байна.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.