Монгол Улс Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоолоо


9-р сарын 8
12 цаг 45 минут

      Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар тус тус хэлэлцэн батлав.

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоол, “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар тогтоолд заасны дагуу олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэх, Монгол Улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллага түүний төрөлжсөн байгууллагууд, дэлхийн улс орон, олон улсын санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах, хөгжиж байгаа улсуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг үндэслэн Монгол Улс Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцааг тогтоосон.

Монгол Улс эдгээр улсуудтай дипломат харилцаа тогтоосноор улс хооронд харилцан ойлголцлыг дэмжиж, найрсаг харилцаа, цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллагын түвшинд харилцан дэмжлэг авах бөгөөд гадаад худалдаа, соёл, боловсролын хамтын ажиллагааны суурь тавигдах ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр С.Бямбацогт мөшгиж, араас нь АТГ-ынхан ажиллах уу50 минут 50 секундын өмнөОлимпын спортын эрх зүйн орчныг сайжруулав2 цаг 32 минутын өмнөМао үс засалт, өргөн өмдтэй Ким Жөн Ун 12 бие хамгаалагчтайгаа Бээжинд ирсэн үү3 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна5 цаг 15 минутын өмнө“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө5 цаг 34 минутын өмнөМонгол Улс Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоолоо5 цаг 39 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно7 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа8 цаг 38 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан8 цаг 54 минутын өмнөХөвсгөлд тарваган тахал гарч, хөл хорио тогтоожээ9 сар 7. 21:18У.Хүрэлсүхийн ард Б.Хурц...9 сар 7. 19:14Г.Занданшатар Ленинээс хуулбарлах нь энэ үү9 сар 7. 18:23Эрдэнэтэд шинэ орд илрүүллээ9 сар 7. 12:36УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав9 сар 5. 20:39Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа9 сар 5. 19:49Б.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй9 сар 5. 19:44Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ9 сар 5. 17:09Шүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов9 сар 5. 17:04“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно9 сар 5. 17:00207 дугаар байрыг буулгаж эхэллээ9 сар 5. 16:58“МАН-ын Бага хурал хуралдсанаас хойш 45 хоногийн дараа их хурал хуралдана” гэв9 сар 5. 15:42“Б.Батцэцэгийн эсрэг тролл бүлэглэлийнхэн” гэгддэг Х.Булгантуяа, Ч.Номин нар party-дав9 сар 5. 14:12Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно9 сар 5. 13:58Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ9 сар 5. 13:54Н.Энхбаярын ярилцлагын мөрөөр Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг АТГ шалгах уу9 сар 5. 12:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ9 сар 5. 11:56Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа9 сар 5. 11:52Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн О.Алтангэрэлийн тушаал шүүх дээр уналаа9 сар 5. 11:43Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ9 сар 5. 11:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.