Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна


9-р сарын 8
13 цаг 08 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна.

Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна.

Тус компани “Атрын-4” аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тонн агуулах бүхий цогц байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.

Улаанбуудайн үрийн шинэчлэлд анхаарч Бурятская-Остистая, Гонец, Алтайская-70, Байкальская сортын улаан буудай импортлон амжилттай нутагшуулсан байна.

Орхон аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийжээ.

Урьдчилсан балансаар Орхон аймаг 8958 тн улаанбуудай, 1457 тн төмс, 5760 тн хүнсний ногоо, 1076 тн малын тэжээл, 1393 тонн тосны ургамал хураан авна. Аймгийн хэрэгцээт улаанбуудайг 100 хувь, төмсний 50 хувь, хүнсний ногооны 80 хувийг хангана гэж тооцжээ.

Энэ жил Орхон аймгийн нутгаар олон жилийн дунджаас 21.7 мм-ээр ахиу хур тунадас орсон нь ургацад эерэгээр нөлөөлжээ.

Тариаланчдын зүгээс Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мянган тоннын багтаамжтай бүрэн автоматжуулсан зоорь барих, мөн тариалалтын талбайг 200 мянган га-аар тэлж, тариаланчдад эзэмшүүлэх эрх олгохыг хүслээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар газар тариалан эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахын тулд тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр С.Бямбацогт мөшгиж, араас нь АТГ-ынхан ажиллах уу58 минут 17 секундын өмнөОлимпын спортын эрх зүйн орчныг сайжруулав2 цаг 40 минутын өмнөМао үс засалт, өргөн өмдтэй Ким Жөн Ун 12 бие хамгаалагчтайгаа Бээжинд ирсэн үү3 цаг 33 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна5 цаг 23 минутын өмнө“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө5 цаг 42 минутын өмнөМонгол Улс Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоолоо5 цаг 46 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно7 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа8 цаг 46 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан9 цаг 1 минутын өмнөХөвсгөлд тарваган тахал гарч, хөл хорио тогтоожээ9 сар 7. 21:18У.Хүрэлсүхийн ард Б.Хурц...9 сар 7. 19:14Г.Занданшатар Ленинээс хуулбарлах нь энэ үү9 сар 7. 18:23Эрдэнэтэд шинэ орд илрүүллээ9 сар 7. 12:36УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав9 сар 5. 20:39Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа9 сар 5. 19:49Б.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй9 сар 5. 19:44Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ9 сар 5. 17:09Шүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов9 сар 5. 17:04“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно9 сар 5. 17:00207 дугаар байрыг буулгаж эхэллээ9 сар 5. 16:58“МАН-ын Бага хурал хуралдсанаас хойш 45 хоногийн дараа их хурал хуралдана” гэв9 сар 5. 15:42“Б.Батцэцэгийн эсрэг тролл бүлэглэлийнхэн” гэгддэг Х.Булгантуяа, Ч.Номин нар party-дав9 сар 5. 14:12Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно9 сар 5. 13:58Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ9 сар 5. 13:54Н.Энхбаярын ярилцлагын мөрөөр Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг АТГ шалгах уу9 сар 5. 12:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ9 сар 5. 11:56Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа9 сар 5. 11:52Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн О.Алтангэрэлийн тушаал шүүх дээр уналаа9 сар 5. 11:43Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ9 сар 5. 11:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.