Нийслэлийн ЗДТГ-аас ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээг байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийн тендерийг зарласан нь багагүй хэл ам дагуулсан. Тендерийн шалгаруулалтад дотоод, гадаадын дөрвөн компани саналаа ирүүлснээс “Митайм интернэшнл” ХХК шалгарчээ. Төслийн хүрээнд 300 мвт цахилгаан эрчим хүч, 340 гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станц барих юм. “Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн түншлэл” ХХК-ийн захирал З.Батырбек энэ талаар мэдээлэхдээ “Нийслэлд V ДЦС барих асуудлыг 1985 оноос ярьж эхэлсэн. Тэр цагаас хойш 40 жилийн дараа төр, хувийн хэвшлийнхэн хамтран 658.6 сая ам.долларын төсөвтэй төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Барилга, байгууламжийг 24 сарын дотор барьж, зургаан сар туршилт хийж, 30 сарын дараа ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ТЭЗҮ боловсруулсан. “Митайм” ХХК болон хоёрдугаар байрт шалгарсан компаниуд хэлцэл хийнэ. Энэхүү ДЦС-ыг барьснаар нийслэлийн эдийн засаг тэлэх боломж бүрдэнэ” гэв. ДЦС-5 нь Улаанбаатар хотын баруун хэсгийн 40 мянган өрхийг дулаанаар хангах 340 гкал дулаан, 300 мвт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Facebook
Twitter
Youtube


Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
Хууль зүйн зөвлөх үйлчилгээний урилга

Сэтгэгдэл бичих