Ирэх онд МАН-д төрөөс 3 тэрбум 363 сая төгрөг, АН-д 2 тэрбум 568 сая төгрөг, ХҮН намд 756 сая төгрөгийн санхүүжилт олгоно


9-р сарын 9
12 цаг 35 минут

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.09.09)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо.

Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуульд заасан шаардлага хангасан намд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлдэг.

Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог.

Нам, эвсэлд олгох төрийн санхүүжилт нь дөрвөн жилд нэг удаа олгох болон жил бүр олгох хоёр төрөлтэй бөгөөд дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилтийг энэ онд олгосон.

Харин жил бүр олгох санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянасны дараа 2026 оны 5 дугаар сард багтаан хянагдсан тайлан дахь тухайн намын орлогын дүнгээс хамааруулж, эцэслэн тогтоодог.

Нам, эвсэлд 2026 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээний мэдээллийг хүснэгтээр үзүүллээ.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална2 цаг 12 минутын өмнөХ.Баттулгын МАН дахь схемийг У.Хүрэлсүх задалж чадах уу6 цаг 29 минутын өмнөИрэх онд МАН-д төрөөс 3 тэрбум 363 сая төгрөг, АН-д 2 тэрбум 568 сая төгрөг, ХҮН намд 756 сая төгрөгийн санхүүжилт олгоно7 цаг 8 минутын өмнөУИХ-ын чуулганы намрын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ7 цаг 34 минутын өмнөМАН ирэх долоо хоногт УЗ, Бага хурлаа хуралдуулж, их хурлаа зарлана9 цаг 39 минутын өмнөН.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна9 сар 9. 9:04УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 9. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 9. 8:53Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо9 сар 8. 20:13ДЦС-5-ыг “Митайм интернэшнл” ХХК барина9 сар 8. 18:39Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр С.Бямбацогт мөшгиж, араас нь АТГ-ынхан ажиллах уу9 сар 8. 17:32Олимпын спортын эрх зүйн орчныг сайжруулав9 сар 8. 15:51Мао үс засалт, өргөн өмдтэй Ким Жөн Ун 12 бие хамгаалагчтайгаа Бээжинд ирсэн үү9 сар 8. 14:58Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна9 сар 8. 13:08“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө9 сар 8. 12:49Монгол Улс Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоолоо9 сар 8. 12:45Японы Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно9 сар 8. 10:58Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа9 сар 8. 9:45УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 8. 9:33Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан9 сар 8. 9:30Хөвсгөлд тарваган тахал гарч, хөл хорио тогтоожээ9 сар 7. 21:18У.Хүрэлсүхийн ард Б.Хурц...9 сар 7. 19:14Г.Занданшатар Ленинээс хуулбарлах нь энэ үү9 сар 7. 18:23Эрдэнэтэд шинэ орд илрүүллээ9 сар 7. 12:36УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав9 сар 5. 20:39Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа9 сар 5. 19:49Б.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй9 сар 5. 19:44Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ9 сар 5. 17:09Шүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов9 сар 5. 17:04“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно9 сар 5. 17:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.