“Харбин” Ц.Тувааны балгаар Монгол Улс 10 тэрбум ам.доллар алдах уу


9-р сарын 10
16 цаг 29 минут

     Х.Баттулгын заавраар АН-ыг хагаралдуулж, энэ намыг хоёр тамгатай болоход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн Ц.Туваан. Тэрбээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзсаныг эсэргүүцэж, О.Цогтгэрэл, Н.Ганнибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нартай хамт Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байв. Өнгөн дээрээ өлсгөлөн зарласан нэртэй ч үнэн хэрэгтээ шантааж хийсэн нь энэ. Ц.Туваан ийнхүү Х.Баттулгын албат болсныхоо шагналд УИХ-ын гишүүн болж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдож байсан. Монголын уул уурхайн бодлогыг хэрэгжүүлдэг гол яамны сайдын тамгыг тэрбээр Х.Баттулгад зүтгэснийхээ шагналд атгасан хэрэг. Ц.Туваан ингэж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр эзний нэг “зарц” болсон удаатай. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тв9 телевизээрээ ойр ойрхон өгсөн ярилцлагадаа Ц.Тувааны талаар ноцтой мэдээлэл өглөө. Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээний тухай юм.

 УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар буюу МАНАН-ын Засгийн газар байгуулсан. АН дахь “Асар, Басар хоёр”-оороо Л.Гантөмөр, Ц.Тувааныг сонгов. Тэр дундаа Ц.Туваанаар хамаг чухал ажлаа гүйцэлдүүлдэг байв. Тэдгээрийн нэг бол Н.Энхбаярын “Маш том луйвар” гэж тодотгосон дээрх гэрээ юм. Н.Энхбаяр бол мэдээллээс хол жирийн иргэн биш. Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн байсан хүн. Тиймээс хэн нэгнээс сонссоноо телевизээр яриагүй нь тодорхой. Тэрбээр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээг байгуулахаасаа өмнө хариуцлагаас бултахын тулд УИХ-ын 58 дугаар тогтоол гэж нэг муухай тогтоолыг 2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан. Яг шинэ жилийн өмнө олны анхаарал саринасан үед УИХ-аар батлуулсан нь тэр. Тэрхүү гэрээг нууцад авч, гэрээ батлах эрх өгөх хүмүүсээ нууцаар баталсан байгаа юм. Ингээд Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нарт гэрээ хийх эрх олгосон. Тавантолгойн нүүрсний 10 хувь нь коксжих нүүрс. 600 сая тонн коксжих нүүрсний 20 хувийг зөвхөн энэ гэрээгээр зарчихаж байна. Энэ үнэхээр оффтейк гэрээ юм бол мөнгөө шууд авах ёстой. Гэтэл аваагүй. Нийт 16 жил цувуулж авах нь. 250 сая нүүрс гаргалаа, баялгийн санд юу ч үлдэхгүй. Эндээс 10 тэрбум ам.доллар алдаж байна. Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан хоёр хоёулаа бизнестэй. Арван тэрбум ам.долларын алдагдлыг зүгээр хараад суухгүй байх. Энэ бол ерөөсөө хахууль. Хэн ямар амлалт авчихаад түүнийгээ биелүүлээгүй учраас Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан хоёр “Хятадын талд хохирол учруулсан” гэж яриад байгаа юм бэ. Энэ бол луйврын гэрээ хийхийн тулд зохиосон үлгэр. Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нар Харбин руу гүйж очоод тийм гэрээ байгуулсан” гэж ярьсан юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Ц.Туваан “нохойд барьдаг мод” нь болж явсан өөр нэгэн жишээ бол Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг УИХ-аар батлуулах явдал байв. Энэхүү төслийг хүмүүс олон нийтийн сүлжээнд эсэргүүцэж, иргэн Ц.Лут-Очир Төрийн ордонд “Эх орноосоо урвасан Л.Гантөмөр, Ц.Туваан нар яаралтай огцор” хэмээн 2025 оны дөрөвдүгээр сард шаардаж байлаа. Түүгээр ч зогсохгүй МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан “Энэхүү түр хэлэлцээрийг баталснаар ДНБ-ий өсөлт 6.1 хувиар буурна. Импорт 117 хувиар өснө. Үйлдвэрлэл буурч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 4.3 хувь, аж үйлдвэрлэл 18 хувиар буурна. Аж ахуйн нэгжүүдийн цэвэр орлого 5.6 хувь, улсын төсөв 3.2 хувиар буурч, гадаад худалдааны алдагдал 120 сая ам.доллараар нэмэгдэнэ” хэмээн анхааруулсан удаа бий. Гэсэн хэдий ч Монгол, ОХУ-ын тал түр хэлэлцээрт өнгөрсөн зургадугаар сард Минскт гарын үсэг зурсан. Ард иргэдийн бухимдлыг төрүүлсэн өөр нэгэн сэдэв бол Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл байв. “Роснефть” компани Монголын “Эрчис ойл” компанитай хамтран “Чингис хаан” онгоцны буудлагы түшиглэн хамтарсан компани байгуулж, Оросын тал 20 жилийн турш онгоцны түлш нийлүүлэх нөхцөлтэй энэхүү хэлэлцээрийн төсөлд “Маргаан гарвал ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрийн шүүхээр шийдвэрлэнэ” гэх ноцтой заалт тусгасан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваанаас сэтгүүлчид асуухад “ОХУ-тай хамтарсан компани байгуулж, онгоцны түлш авах ажлыг Туваан ч бай, хэн ч байх хийх л байсан” гэж гүрийсэн. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорч, Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдох үед Ц.Туваан чуулганы танхимд түүнд хандан “Хамтарч ажиллая” гэвэл бид бэлэн шүү” гэж улайх ч үгүй хэлж суусан. МАН-ын Бага хурал АН-ыг Засгийн газраас хөөж, Л.Гантөмөр Л.Оюун-Эрдэнийн худалчийг гайхаж зогсоход Ц.Туваан Г.Занданшатарт урвахад бэлэн гэдгээ ийнхүү хэлж байв.

Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд байхдаа өөрийн хамаатан болох Ш.Ганхуягийг АМЕГ-ын Тамгын газрын даргаар томилуулж байсан тухай АН-ынхан ярьдаг аж. Ш.Ганхуяг нь энэ газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаа өгөхийнхөө өмнөх өдөр буюу 2025 оны тавдугаар сарын 06-нд Олон овоотын ашигт малтмалын долоон тусгай зөвшөөрлийг “Олон овоот гоулд” ХХК-д, нэг тусгай зөвшөөрлийг “Зөв зүг” ХХК-д хууль бусаар буюу гурван шатны шүүхийн шийдвэрийг зөрчиж шууд шилжүүлэн олгосон талаар livetv.mn сайт баримт дэлгэж байжээ. Үүнд Ц.Тувааны нөлөө, оролцоо байсан уу гэдэг ч анхаарал татаж байгаа юм. Зарим эх сурвалж “Ш.Ганхуягийг хууль хяналтынхан шалгаж байгаа” гэлцдэг. Хэрэв Ц.Туваан Ш.Ганхуягийн хууль бус үйл ажиллагаанд нөлөөлсөн бол АТГ-ынхан түүнийг овоо хараандаа авсан байх учиртай. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж, Б.Дэлгэрсайхантай хамт Харбинд очиж “Чайна энержи”-ийнхэнтэй гэрээ байгуулснаасаа болж “Харбин Ц.Туваан” гэгдэх болсон тэрбээр АН-ын даргын марафоны үеэр далдуур Ч.Лодойсамбууг дэмжсэн ч О.Цогтгэрэлийг дэмжсэн болж саналаа өгсөн гэдэг. Яг л Л.Оюун-Эрдэнийг огцроход Г.Занданшатарт “Ерөнхий сайд аа, тантай хамтарч ажиллахад бэлэн шүү” гэж АН-ынхнаас ганцаараа улайх ч үгүй хэлж суусан шигээ. “Харбин” Ц.Туваан Б.Дэлгэрсайхантай Хятадад очиж гэрээ байгуулахдаа “Чайна энержи”-ийнхэнд юу гэж тал зассан бол. Н.Энхбаярын ярьсанчлан Монгол Улсыг 10 тэрбум ам.долларын алдагдалд оруулах гэрээ хийчихээд ирсэн юм биш биз.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа8 цаг 49 минутын өмнөЭнэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна8 цаг 54 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна8 цаг 58 минутын өмнө"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна9 цаг 3 минутын өмнө“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ9 цаг 5 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна9 цаг 8 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 13. 14:10“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна5 сар 13. 14:06Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив5 сар 13. 14:01Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 13. 8:54Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна5 сар 12. 16:25Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо5 сар 12. 16:18Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 12. 14:29Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна5 сар 12. 14:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ5 сар 12. 14:22390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна5 сар 12. 13:02Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо5 сар 12. 12:55Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ5 сар 12. 12:52Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ5 сар 12. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.