Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нарт гэрээ хийх эрх олгосон. Тавантолгойн нүүрсний 10 хувь нь коксжих нүүрс. 600 сая тонн коксжих нүүрсний 20 хувийг зөвхөн энэ гэрээгээр зарчихаж байна. Энэ үнэхээр оффтейк гэрээ юм бол мөнгөө шууд авах ёстой. Гэтэл аваагүй. Нийт 16 жил цувуулж авах нь. 250 сая нүүрс гаргалаа, баялгийн санд юу ч үлдэхгүй. Эндээс 10 тэрбум ам.доллар алдаж байна” гэж тв9 телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан. Newsroom сайтын сэтгүүлч өнөөдөр (2025.09.10) Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас “Та алдагдалтай гэрээ хийсэн юм уу” гэж асуухад “Би хийгээгүй. Битгий олон юм хуцаад бай гэж хэл. Би зам холболтын гэрээ хийсэн. Бусдыг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хийсэн. УИХ-аас өгсөн үүргийг л биелүүлсэн. Чи юу гээд хуцаад байгаа юм бэ” гэж бүдүүлэг загнав. Түүний хувьд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваантай хамт Харбинд очиж, “Чайна энержи”-ийн удирдлагуудтай гэрээ байгуулсан хэдий ч асуудлыг ийнхүү өөрөөсөө холдуулж “Бусад ажлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хийсэн” гэж Ц.Туваан руу чихэв бололтой.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов
Ц.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.17
АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа
Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ.gif)

Сэтгэгдэл бичих