16 настай Авишкар Раут: Бид бол энэ бүхнийг шатаах ГАЛ


9-р сарын 10
20 цаг 44 минут

      Балба улсын GenZ үеийнхэн олон жил бугшсан авлигын тогтолцоог түймэрдэж байна. 2025 оны есдүгээр сарын 08-ны өдөр. Ихэс дээдсийн хүүхдүүд Тик Токт “Nepo babies” давалгаа үүсгэж, гадаад дахь тансаг зугаалга, үнэтэй чамин хувцсаа гайхуулж байхыг харж бухимдсан залуус энэ өдөр Катманду хотын төвд парламентын ордны дэргэд байрлах Майтугхар Мандалагийн хөшөөний дэргэд цугларцгаажээ. Тэд бүгдээрээ сургуулийн дүрэмт хувцастай байв. Залуус парламентын ордон тийш гүйлдэж, хаалга руу нь авирч, цагдаа нартай мөргөлдөв. Байдал хурцдав. Цагдаа нар жагсагчдын эсрэг сум, усаар шүршдэг буу, нулимс асгаруулагч хий ашигласан тухай Reuters агентлаг мэдээлжээ. Эрх баригчид ч зүгээр суусангүй. Хамгийн түрүүнд фэйсбүүк, инстаграм, WhatsApp зэрэг сошиал платформуудыг хаав. Залуусын жагсаалд эрх баригчид нь ийм хориг тавьсанд ард иргэд бухимдав. Тэд ч гэр гэрээсээ гарч ирцгээв. Катмандуд нөхцөл байдал хяналтаас гарав. GenZ үеийнхний жагсаалд нэгдсэн Балбын кино найруулагч Прамин “Сошиал медиа бол дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авч, түүнийгээ бусадтай хуваалцах цорын ганц зам. Бид гадаадад амьдардаг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сошиал медиагаар холбоо барьдаг” гэсэн байна. Балба улсад өнгөрсөн даваа гарагт эхэлсэн GenZ жагсаалын үеэр 19 хүн амиа алджээ. Үүнээс гадна хүнд шархадсан, сураггүй болсон GenZ залуус цөөнгүй бий.

GenZ жагсаалын удирдагч Авишкар Раут 16 настай. Тэрбээр Жапа хотын англи хэлний сургалттай Holy Bell сургуулийн ахлах ангийн сурагч. Авишкар Раут 2025 оны гуравдугаар сард Адольф Гитлерийг санагдуулам биеийн хэлэмж, дууны өнгө, ярианы акценттайгаар “Jai Nepal” буюу “Шинэ Балба” гэдэг илтгэл тавьсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Авлигын тогтолцоог халж, эх орондоо шударга ёс тогтоохыг уриалсан хүүгийн итгэл дүүрэн, омог бадрангуй, зоримог байдал GenZ үеийнхэнд тэрхүү илтгэлийг тавьснаас хойш зургаан сарын дараа Катманду хотын төвд цугларах зүрх зориг, итгэл найдвар нь болсон аж. Сурагч хүү Авишкар Раут “Бид бол энэ бүхнийг шатаах ГАЛ” хэмээн GenZ үеийнхнийг зоригжуулж, тэднийг уриалж яваа гэрэл зураг дэлхийн хэвлэлүүдийн нүүр хуудаст байршиж байна. Авишкар Раутын удирдсан жагсаалын үр дүнд Ерөнхий сайд нь огцров. Жагсагчид парламентын ордон, Дээд шүүхийн барилгыг шатаав. Сангийн сайдаа гудамжинд хөөж барьж аваад чирч гулдрав. Түүнийг гол руу шидэв. Ерөнхий сайдын эхнэр хаусыг нь шатаах үеэр бэртэж эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барав. Ард түмэндээ ад үзэгдсэн авлигач түшмэдийн гэр рүү тэд дайрч, эрх мэдэлтнүүд хувийн нисдэг тэргээрээ амь зулбан зугтав. Нисдэг тэрэгнээс зүүгдээд зугтаж байна. GenZ жагсаалын үеэр болсон үйл явдлын бичлэг сошиал ертөнцөөр нэг түгж, тэнд чухам юу болоод байгааг дэлхий нийтэд харууллаа.

What comes next? CNN агентлагийн сэтгүүлч Балбад болж буй үйл явдлын талаарх нийтлэлдээ ийм гарчиг өгчээ. “Дараа нь юу болох вэ. Бидэнд юу тохиолдох вэ”... Ерөнхийлөгч болон армийнхантай уулзсан GenZ жагсаалын удирдагчид тэднээс ингэж асуужээ. Энэтхэг, Хятадын дунд орших, далайд гарцгүй Балбын ард түмэн “Язгууртан бол хүн. Ядуу бол хэн ч биш” гэсэн бурангуй нийгэмд олон жил дарлагдаж яваа хүмүүс. Балбад ядуу хүн баячуудынхаа өөдөөс эгц харж болохгүй гэсэн бичигдээгүй хуультай. Маоистууд тус улсад 18 мянган хүний амийг хөнөөсөн геноцид үйлдэж байсан аймшигт түүх ч бий. Харин GenZ үеийнхэн эмээ, өвөө, аав, ээж шигээ ийм харанхуй, кастынхан ноёрхсон нийгэмд амьдрахыг хүсэхгүй байна. Тэд эрх чөлөөтэй, тэгш эрхтэй, авлигагүй, шударга нийгэмд сурч боловсорч, ажиллаж амьдрахыг хүсэж байна. Түүнийхээ төлөө тэмцэхдээ Авишкар Раутын хэлсэн “Бид бол гал” гэдэг үгийг уухайлан түрж, авлигачдын хаус руу дайрч, хүүхдүүдийнх нь сошиалд гацуур мод болгон өрж гайхуулдаг байсан үнэтэй пүүз сэлтийг тагтнаас шидэж буй бичлэг сошиалд түгжээ. Арван зургаан настай, GenZ жагсаалын удирдагчаар тодроод буй Авишкар Раут сургууль дээрээ тавьсан “Jai Nepal” илтгэлээ тавих үеэрээ мөрөөдлөө ярьж, ажилгүйдэл, ядуурал ямар гашуун мэдрэмж төрүүлж байгааг дурдсан аж.

Балба улс авлигын төсөөллийн индексээр дэлхийн 180 орноос 107 дугаарт бичигддэг. Дэлхийн банкнаас мэдээлснээр, тус улсын 15-24 насны залуусын ажилгүйдлийн түвшин 2024 онд 20.8 хувьд хүрч, олон залуус гадаадыг зорьжээ. GenZ жагсаалын удирдагч Авишкар Раут өнгөрсөн гуравдугаар сард “Jai Nepal” илтгэлээ тавьж, авлигын эсрэг үг хэлэхийг сошиал хуудаснаас харсан зарим хүн “Чамд сурах шаардлага алга уу. Грета Тунбергийн Балба хувилбар” гэх мэт эерэг, сөрөг сэтгэгдлүүд бичиж байжээ. Тэгвэл тэдний олонхи нь GenZ жагсаалыг дэмжиж, Катманду хотын өнцөг булан бүрээс нэгдэж, авлигачдаа айлгаж байна. Авишкар Раут гэдэг 16 настай хүү Балбын улс төрийг ийнхүү доргиолоо. Түүнтэй нэгдсэн GenZ залуус эрх мэдэлтнүүдээс “Дараа нь юу болох вэ” гэж асуусанчлан тэдэнд юу тохиолдох бол...

С.Тулга

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 35 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 47 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 52 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв9 цаг 2 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв9 цаг 8 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 19 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 24 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.