Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө


9-р сарын 9
17 цаг 59 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарын төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг өргөжүүлэх талаар санал солилцож, уулзалтын үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Амбан захирагч нөхрийн хамт Австралийн Засгийн газрын санхүүжилттэй төсөл, хөтөлбөр, тухайлбал “Оюу толгой” төсөл, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж, “Налайхын Политехникийн коллеж”-д зочиллоо.

Мөн Австралийн Элчин сайдын яам, Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлсэн “Хил хязгааргүй номын сан” төслийн үр дүнтэй танилцаж, Үндэсний номын санд Австралийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс 40 гаруй ном хандивлалаа.

Амбан захирагч Саманта Мостин төрийн бус байгууллага, иргэний нийгэм, Австралийн сайн дурын ажилтнууд, эмэгтэй бизнес эрхлэгчид болон Австралид тус улсын тэтгэлэг, батлан хамгаалах чиглэлээр суралцаж төгссөн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Эрхэм зочид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргийн Л.Болорцэцэг нарын хамт “Их тэнгэр” цогцолборт дурсгалын мод тарьж, “Чингис хаан” үндэсний музейд зочлон, эрийн гурван наадам, шагайн харваа, үндэсний урлагийн тоглолт бүхий бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болсон төрийн энэ айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж,  хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх тохиролцоог баталгаажууллаа.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг болон албаны бусад хүн үдэж мордууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

У.Хүрэлсүхийн CRYING BABY нь Л.Оюун-Эрдэнэ, LABUBU нь Д.Амарбаясгалан9 сар 12. 16:10"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна9 сар 12. 13:34Маргааш “Автомашингүй өдөр" болно9 сар 12. 13:32“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ9 сар 12. 12:25Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ9 сар 12. 12:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ9 сар 12. 11:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ9 сар 12. 10:11Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна9 сар 12. 9:36УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь9 сар 12. 9:31УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.09.15-09.199 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан9 сар 12. 9:21УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү9 сар 12. 9:00У.Хүрэлсүх: 2027 онд би намаа авна9 сар 11. 19:40Төрийн банк эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулна9 сар 11. 17:49Fitch агентлаг зэсийн үнийн таамгаа өсгөжээ9 сар 11. 16:13Н.Энхбаяр: “Чайна Энержи”-тэй байгуулсан нүүрс борлуулах гэрээнээс Монгол Улс 10 тэрбум долларын алдагдал хүлээнэ9 сар 11. 14:08Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно9 сар 11. 10:41Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа9 сар 11. 10:37“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ9 сар 11. 9:42Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ9 сар 11. 9:35УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 11. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 11. 8:5416 настай Авишкар Раут: Бид бол энэ бүхнийг шатаах ГАЛ9 сар 10. 20:44Б.Дэлгэрсайхан: Битгий олон юм хуцаад бай. Би тэр гэрээг хийгээгүй9 сар 10. 17:11“Харбин” Ц.Тувааны балгаар Монгол Улс 10 тэрбум ам.доллар алдах уу9 сар 10. 16:29Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Б.Баатар, А.Амундра нарын Лондон дахь тансаглал буюу “Нүүрснийхэн Лондон руу гарчээ” хэмээх ээлжит скандал9 сар 10. 13:23Цэргийн сургуулилтын үеэр монгол гэр дээр бөмбөг тэсэлж, гаднаас нь цэргүүд довтолж буйг Хятадын төв хэвлэлээр харуулжээ9 сар 10. 11:18Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 9. 17:59Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална9 сар 9. 17:31Х.Баттулгын МАН дахь схемийг У.Хүрэлсүх задалж чадах уу9 сар 9. 13:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.