Н.Энхбаяр: “Чайна Энержи”-тэй байгуулсан нүүрс борлуулах гэрээнээс Монгол Улс 10 тэрбум долларын алдагдал хүлээнэ


9-р сарын 11
14 цаг 08 минут
       Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээр, түүнд уялдах "Чайна энержи"-д нүүрс борлуулах урт хугацааны гэрээг шүүмжилж мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Би сүүлийн өдрүүдэд их том луйвар, хулгайн тухай яриад байгаа. Гэтэл үүнтэй холбоотойгоор ганц, хоёр хүн нуугдаад, баригдсан нь янз бүрийн муухай үг хэрэглээд уурлаж байна. Тэд нэгдүгээрт, хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө. Мөн өндөр албан тушаалтнуудын ёс суртахуун маш муухай дордож, даварчээ. Тэдэнд хэлдэг хүн байхгүй болсон.
Муухай хараал хэлдэг, хэвлэл мэдээлэлд бүдүүлэг ханддаг, энэ байдлаа ард түмэнд харуулдаг. Бусад ёс зүй өндөртэй оронд бол аль хэдийн огцорсон байгаа. Гэтэл манайд хулгай, луйвраа хааж, нууж үлдэхийн тулд гүтгэж, гүжирдэж, муу муухай үг хэлж байна. Тодорхой жишээ нь, Б.Дэлгэрсайхан сайдын хэлж байгаа үг, хандлага.
Нэгдүгээрт, энэ гэрээг байгуулахдаа гурвыг цогцоор гэдэг муухай, худлаа нэр олж өгсөн байна. Яагаад гэвэл луйвар булхайгаа нуух хэрэгтэй байсан. Гурвыг цогцоор нь гэдэг товчхондоо нүүрс олборлолтоо нэмэгдүүлье, төмөр замаа тавья, нүүрсээ худалдах гэрээ байгуулъя гэсэн асуудлыг цогцоор шийдэх гэрээ байгуулсан. Үүнийг Засгийн газар хэлэлцэж байгаад луйвар, булхайн санаагаа нуун дарагдуулж байгаад УИХ-д өргөн барьсан. УИХ-ын 58 дугаар тогтоол дээр хэд хэдэн ноцтой асуудал гарсан. Урьд өмнө баримталж байсан муу гэрээний жишгийг баримтлаарай гэсэн үүрэг даалгавар өгсөн. Хоёрдугаарт, битгий сорчлоорой гэдэг зүйл заалт оруулсан. Гэтэл Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайд, Хятадын тал гарын үсэг зурсан гэрээнд сорчилсон  байна. Манай хамгийн өндөр үнэтэй нүүрс буюу коксжих нүүрсийг нийт зарах гэж байгаа 250 сая тонны 55 хувь байхаар сорчилсон байгаа юм. Түүнчлэн, 35 хувь нь харьцангуй чанартай гуравны нэг гэсэн нэртэй нүүрс байна. Үлдсэн 10 хувийг чулуун нүүрс буюу хамгийн бага үнэтэй нүүрс байхаар оруулжээ. Гэтэл Тавантолгойн ордны нийт нүүрсний нөөцийг бодоод үзвэл зөвхөн 10 хувь нь коксжих нүүрс байдаг.
Иймд зүй зохистой харьцааг баримтлах ёстой гэсэн зарчмыг баримталсан бол 250 саяын 10 хувь нь коксжих нүүрс байх ёстой байсан. Ингээд ганцхан гэрээгээр Монгол Улс нийт коксжих нүүрснийхээ бараг 40 хувийг хямдруулж зарчхаж байна. Гэрээний үнийн дүнг биржийн үнэтэй харьцуулбал ойролцоогоор тонн тутамд 40 орчим долларын алдагдал хүлээнэ. Ингэхээр нийт 10 тэрбум долларын алдагдал гэсэн үг. Энэ мөнгөөр Монгол Улсад маш олон зүйлийг шийдэж болохыг хиймэл оюун ухаан гаргаж ирнэ. Хэрэв алдагдалгүй сайн гэрээ хийсэн бол Монгол Улсын эдийн засаг хоёр оронтой тоо руу өсөх бололцоотой байна. Бид хөгжлөөс хоцорсон, цаг алдсан байж ийм ашиггүй гэрээ хийнэ гэдэг цэвэр луйвар, булхай юм. Яагаад Засгийн газар энэ гэрээг Харбин хотод очиж байгуулав.
Гуравдугаарт, энэ гэрээг улсын аюулгүй байдалтай холбоогүй байхад яагаад нууцлав. Тодруулбал, 25 км зөрүүлсэн замыг нийлүүлнэ, нүүрс зарна гэдэг улсын нууцлаад байх мэдээлэл биш. Нүүрсний эзэд нь дарга нар биш ард түмэн гээд Үндсэн хуульд бичсэн. Ард түмнээсээ нууж, баялгийг нь өөр хүмүүс захиран зарцуулах ийм ажиллагаа хийж болохгүй. Нууцална гэдэг үүний цаана луйвар, булхай байна гэдгийн нотолгоо. Тийм учраас энэ гэрээг яаралтай засах ёстой.
Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайд Хятадууд биднийг шахаад байгаа юм шиг яриад байна. Хятадууд биднийг шахаагүй. Харин манай албан тушаалтнууд муу гэрээ хийе гэвэл түүнийг дагуулаад л тонгорно шүү дээ. Б.Дэлгэрсайхан даварчихсан хүн учир ил гараад алдаатай юм яриад байна л даа. Тэр хүн нэн даруй огцрох ёстой. Нуугдаад байгаа хүн нь Ц.Туваан. Б.Дэлгэрсайхан өөрөө хэлнэ лээ, “Ц.Туваан нүүрсний гэрээ хийсэн ш дээ” гэсэн. Энд бас Ардчилсан нам буюу МАНАН оролцсон. Хамтрахаараа л ийм муу гэрээ хийдэг. МАНАН-гийн цаана заавал хулгай гарна, хэзээ хийгдэх бол гэж байтал ингэж гарч ирсэн.
Дараагийн нуугдаад байгаа хүмүүс бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга нар. Тэд мэдсэн үү, мэдсэн. Мэдлэг нь дутуу, эсвэл хулгайтай эвлэрсэн. Эвлэрсэн бол баялгийг ард түмэнд өгнө гэж худлаа ярьсан, би итгэсэн байна. Би хууртаж, байр суурийг нь дэмжиж Б.Баатар гэж ахынх нь нэвтрүүлэгт хэд хэдэн удаа орсон.
Тиймээс БНХАУ-ын талтай ярьж, энэ гэрээг засаач ээ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлмээр байна.
Энэ хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүдэд асуулга тавихаар бэлдлээ.
Эх сурвалж: Ганхуяг ХЭРЛЭН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.