Fitch агентлаг зэсийн үнийн таамгаа өсгөжээ


9-р сарын 11
16 цаг 13 минут

       НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 11 /fitchratings.com/. Олон улсын зэрэглэл тогтоогч "Fitch Ratings" агентлаг төмрийн хүдэр, нүүрс, өнгөт болон үнэт металлуудын үнийн богино болон дунд хугацааны таамаглалыг шинэчлэн гаргажээ. Тус агентлаг эдгээр үнэлгээг салбарын компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтийг урьдчилан таамаглахад ашигладаг байна.

Зэсийн үнийн  2028 он хүртэл болон дунд хугацааны таамгийг өсгөсөн нь уг металлын эрэлт хэрэглээ тогтвортой өсөж байгаа болон нөөц нь багасаж буйг харууллаа. Дэлхийн эдийн засаг суларч байгаа хэдий ч, эрэлт тогтвортой нэмэгдэж байгаатай холбоотойгоор, тэр дундаа  БНХАУ-д эрэлт их байгаа тул цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ 2-3 хувиар өснө гэж тус агентлагийн шинжээчид таамаглаж байна. Зэсийн нийлүүлэлт мөн 1.5-2 хувиар өсөх төлөвтэй байна.

 “Бид мөн төмрийн хүдэр, Австралийн нүүрс болон цагаан алтны бүлэгт хамаарах металлуудын үнийн талаарх богино хугацааны таамгаа өсгөж, никелийн үнэлгээг бууруулсан нь он гарснаас хойших үнийн өөрчлөлттэй холбоотой” гэж агентлагийн мэдээнд дурджээ.

Fitch агентлагийн таамаглаж буйгаар, хөнгөн цагааны эрэлт энэ онд 74 сая тонн байгаа бөгөөд 2030 он гэхэд 80 сая тонн болж нэмэгдэнэ. Энэхүү эрэлтийг хангахын тулд шинэ үйлдвэрүүд байгуулагдана гэж таамаглаж байна. 

2028 оны цайрын үнийн таамгийг мөн өсгөсөн нь тухайн жилд дэлхийн зах зээлд хомсдол үүсэх магадлал нэмэгдэж байгааг харууллаа.

“Геополитикийн эрсдэлтэй үед найдвартай хөрөнгийн хувиар алтны үнэ цаашид өсөх төлөвтэй байгаа нь 2025-2026 онд болон дунд хугацааны таамгийг өндөр байлгах үндэслэл болж байна. Ам.долларын ханш суларсантай холбоотой болгоомжлолоос үүдэн алт руу хийх хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр уг металлын үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн” гэж тоймд дурджээ.

2025 онд цагаан алтны бүлэгт хамаарах металлын үнэ өндөр байх таамаг тавьж байгааг энэ оны үнийн хэлбэлзэлтэй холбон тайлбарлаж байна. "Өмнөд Африкт энэ оны эхээр нийлүүлэлт тасалдсан, татварын асуудал болон дамын наймаанаас үүдэн нөөц хуримтлагдсан тул үнийн өсөлт түр зуурынх" гэж  агентлагийн шинжээчид үзэж байна. Цагаан алт болон палладийн нийлүүлэлт хангалттай бөгөөд эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй хэвээр байх аж.

Литийн үнийн таамаг богино хугацаанд өндөр байгаа дэлхийн литийн олборлолтын 6 орчим хувийг бүрдүүлдэг Хятад дахь уул уурхайн компаниудын үйл ажиллагаа гурван сар зогссоны дараа спот зах зээл дээр үнэ огцом өсөлттэй холбоотой. 2028 он хүртэлх үнийн таамгийг ихээхэн өсгөсөн нь цахилгаан авто машинд литийн эрэлт нэмэгдэхтэй холбоотой гэж тайланд дурджээ.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.