Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ


9-р сарын 12
12 цаг 00 минут

       ТИРАНА, 2025 оны есдүгээр сарын 12 /AFP/. Албанийн Ерөнхий сайд Эди Рама хиймэл оюун ухаанаар бүтээсэн сайдыг төрийн тендерт хяналт тавиулахаар томилжээ. Дэлхийд анхных болж буй энэхүү албан тушаал нь “авлигаас ангижруулна” гэж тэрбээр амласан байна. 

Энэ оны тавдугаар сард болсон парламентын сонгуульд илт давуу ялсны дараа болж буй Социалист намын хурлын үеэр Э.Рама шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах үеэрээ “Диелла” буюу “нар” хэмээх нэртэй шинэ “гишүүнийг” албан ёсоор танилцуулжээ.

“Диелла бол бие махбодын хувьд оршин байдаггүй, хиймэл оюунаар бүтээгдсэн анхны (засгийн газрын) гишүүн юм. Төрийн тендертэй холбоотой бүх шийдвэрийг Диеллад даатгаж, тендерийг 100 хувь авлигаас ангид байлгаж, тендерийн журамд оруулсан төсвийн хөрөнгө бүрэн ил тод байх болно” гэж Э.Рама хэлсэн байна.

Нэгдүгээр сард Диеллаг хиймэл оюун ухаант цахим туслах хэмээн танилцуулж байсан бөгөөд албани үндэсний хувцас өмссөн эмэгтэйн хувиар иргэдэд цахим үйлчилгээний “e-Albania” платформыг ашиглахад нь тусалж иржээ. Одоогийн байдлаар, Диелла 36 600 цахим баримт бичгийг гаргахад тусалж, платформоор дамжуулан 1000 орчим үйлчилгээ үзүүлээд байна гэж албан ёсны мэдээлэлд дурдсан байна.

Сонгуулиар дөрөв дэх удаагаа засгийн эрхийг авсан Э.Рама ойрын өдрүүдэд шинэ танхимаа хууль тогтоогчдод танилцуулах гэж байна. Авлигатай тэмцэх, тэр дундаа төрийн захиргааны байгууллагад авлигыг бууруулах нь Европын Холбоонд элсэх Албани улсын хүсэлтийн гол шалгуур болдог. Э.Рама 2030 он гэхэд 2.8 сая хүн амтай Балканы улсыг тус холбоонд элсүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа26 минут 51 секундын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав32 минут 29 секундын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов1 цаг 40 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна1 цаг 46 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ2 цаг 38 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна2 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.173 цаг 12 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 цаг 19 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4 сар 10. 9:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.