Төрийн банк эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулна


9-р сарын 11
17 цаг 49 минут

      Төрийн банк харилцагчдынхаа эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, эрт илрүүлгийн үзлэг оношлогоонд хамрагдах дадал хэвшлийг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудтай шат дараатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.09.11/ “Эрүүл иргэн” багц бүтээгдэхүүнээ танилцуулах өдөрлөг, арга хэмжээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгуулж, тус эмнэлгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Өдөрлөгийн үеэр танилцуулсан “Эрүүл иргэн” багцын тухайд, 2022 онд зах зээлд нэвтрүүлсэн “Эрүүл иргэн” хадгаламж болон 2023 онд зах зээлд нэвтрүүлсэн “Эрүүл иргэн” картын бүтээгдэхүүнийг нэгтгэсэн багц юм. Энэхүү багцыг сонгосноор үзлэг шинжилгээнд хамрагдах, эрүүл мэндэд тустай хүнс, бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх, фитнес, иогийн төвүүдэд бүртгүүлэх зэрэг эрүүл амьдралын хэв маягийг цогцлоох алхам бүрдээ 30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн 13 байгууллага, Солонгос, Хятад, Турк улсын 80 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэхээрээ давуу талтай юм.

Өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт болсон арга хэмжээний үеэр эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах шийдэл болон эрүүл амьдралын хэв маягийг цогцлооход банк санхүүгийн байгууллагуудын үүрэг оролцооны талаар хоёр тал санал солилцсоноос гадна эмч мэргэжилтнүүдэд санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, иргэдэд явуулын банкаар үйлчиллээ.

Цаашид Төрийн банк энэ төрлийн арга хэмжээг томоохон эмнэлгүүдэд шат дараатай зохион байгуулж хамтын ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг цогцлооход анхаарна гэдгээ банкны удирдлагуудын зүгээс онцоллоо.

“Эрүүл иргэн” багц бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.

                                            Итгэл төгс – Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа28 минут 45 секундын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав34 минут 23 секундын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов1 цаг 42 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна1 цаг 48 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ2 цаг 40 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна2 цаг 43 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.173 цаг 14 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 цаг 21 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4 сар 10. 9:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.