МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнгөрсөн сарын сүүлчээр сэтгүүлчдэд “Намын их хурлыг 2025 оны есдүгээр сард зарлан хуралдуулна” гэж мэдэгдсэн. Тэрбээр өдгөө БНСУ-д эмчлүүлж байгаа юм байна. Түүнийг Монголд ирэхээр эрх баригч хүчин Удирдах зөвлөлөө хуралдуулах аж. Удирдах зөвлөл Бага хурлын ээлжит хуралдаанаа товлож, намын шинэ даргаа Бага хурлын гишүүд нь сонгож, их хурлаар ёсчлох уу гэдгээ шийднэ. Сү.Батболдыг МАН-ын дарга болохыг Бага хурал нь шийдэж, намын их хурлаар ёсчилж байсан жишгийг энэ удаад ч давтаж магадгүй байгаа юм. Үүнээс гадна МАН-ын Бага хурлын гишүүдийг ч удахгүй болох хуралдаанаар сонгоно. Тус намын зарим гишүүн “Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж, Бага хурлаа товлож магадгүй” гэсэн мэдээлэл өгч байна.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Сэтгэгдэл бичих