МАН-ын шинэ даргын марафон тун ширүүхэн өрнөж байна. Тус намаас одоогийн байдлаар нэг л хүн намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Харин нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг “Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баттулга нэг нартай нэг тал байгаа. Түүнийг удахгүй албан тушаалаас нь чөлөөлж, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг оронд нь томилох гэж байна” гэх мэдээлэл ч олны анхаарлыг татаж байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар олон нийтийн сүлжээнд “Эрхэм улс төрийн анализчид аа, бүлэг, фракци болгохдоо жаахан баримжаатай таамаг дэвшүүлцгээ. Ялангуяа би цоохор дээлтэй хүнтэй нэг тал болмооргүй байна. Бид хоёр хоорондоо үзэл бодол таардаггүй “Банхрууд” шүү. Ерөнхийлөгч байх үед нь ч таардаггүй байсан” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр НИТХ-ын 2024 оны сонгуулиар Х.Баттулгын эсрэг байр суурь илэрхийлж, УИХ-ын дарга асан З.Энхболдтой ч шөргөөцөлдөж байсан удаатай.

Л.Номин
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа
Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна
УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов.gif)

Сэтгэгдэл бичих