УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагт (2025.09.12) МАН-ын даргад нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдсэн. Түүнийг ийнхүү мэдэгдэхээс өмнө хэвлэл, сошиалаар “Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар Д.Амарбаясгаланг МАН-ын даргад зүтгүүлж байна” гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ нь өдгөө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ярьж буй “10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ” гэгчтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг холбох медиа ажиллагаагаар үргэлжилж байна. Өөртэй нь холбоотой эдгээр асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.09.14) сошиал хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой. Д.Амарбаясгаланг Женкотой холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр, шөнө, өглөө, оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч байна. Намайг холбож бичүүлж байгаа нөхөд эсрэгээрээ өөрсдөө түүнтэй хамтарч, юу юу хийж байсныг Монголын ард түмэн мартаагүй. Харин бид энэ хүний эсрэг сөрөн зогсож, түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, намаа татан буулгах хэмжээний асуудлыг даван гарч байсныг журмын олон нөхөд минь мэдэх буй за. МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал. Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу нөхөд өө. Манай нам бас ч гэж дотроо өрсөлддөг, асуудлаа ярьж чаддаг нам байсныг сануулах илүүц биз. Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна. Олон жил зүтгэсэн намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагатай ажлыг хийж, шинэ үеийн дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай нам болгохын төлөө зүтгэж ирснийхээ хувьд МАН маань уруудан доройтож байгааг хараад зүгээр суух эрх надад байхгүй. Би МАН-ын даргад өрсөлдөнө” гэлээ.
Л.Номин
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүл бол улсын хөгжлийн үндэс учраас удтал хүлээгдсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ.gif)

Сэтгэгдэл бичих