
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) нээлтээ хийлээ.
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн болон Олон Улсын Ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлэв. Улсын Их Хурал найман байнгын хороотой болсон шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн болон татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх, төрийн өмчийн бодлогын шинэчлэн, төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах чуулган эхэлж буйг тэрбээр онцолсон юм. Түүнчлэн эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэл, төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл, боловсрол, хүүхдийн хөгжил хамгааллын бодит шийдлүүд хүлээгдэж байгааг онцгойлон дурдаж, Улсын Их Хурал баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд нэг бүрчлэн хяналт тавьж ажиллах нь Монгол хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд ахиц гаргах боломж бийг тоо баримт эш татан анхааруулав.
Мөн Улсын Их Хурлын дарга, хуулийг ерөнхийлөн боловсруулж, амин чухал асуудлыг нь журам руу “чулуудаж” байсан, товчхон хууль гаргах залхуу арга барил авлига, дур зоргыг цэцэглүүлж, амьдралд саад тотгор үүсгэж байгааг цохон тэмдэглэж, ямар нэг баримтлах зарчимгүй, хязгаарлагдах цар хүрээгүй үзэмж, дур зоргоор баталсан журмуудыг цэгцлэх Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснийг онцолсон юм. Тус хууль батлагдсантай холбогдуулан гаргасан Улсын Их Хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг энэхүү хуульд нийцүүлэх асуудлыг 2026 оны тавдугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаад байгаа юм.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Өнгөрөгч хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, урьд нь жил бүрийн 10 дугаар сарын 01-ны өдөр эхэлдэг байсан намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж, 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан. Намрын ээлжит чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар үдээс хойно Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүл бол улсын хөгжлийн үндэс учраас удтал хүлээгдсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ.gif)

Сэтгэгдэл бичих