Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн


9-р сарын 15
10 цаг 56 минут

     МАН доторх улс төр буцаллаа. Анхандаа МАН- ын даргын төлөөх өрсөлдөөн гэж харагдаж байсан. Ул суурийг нь ухах нь ээ зөвхөн МАН-ын асуудал биш болж хувирсан байна. Өнгөрсөн баасан гаригт өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсад хувь хүн бус, хууль засагладаг. Хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Энэ утгаараа би 100 жилийн түүхтэй МАН- ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН- ын иргэд, сонгогчдын өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн тулд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж, шинэчлэлт өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа хувьд удаа дараа намынхаа гишүүдийн итгэл, дэмжлэгийг авч, ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсныхаа төлөө МАН- ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэв. Ингээд л улс төр гэдэг талд ассан түймэр шиг ширүүн дориун болоод ирэв. Тэрний дотор МАН- ын цагаан байшин уур бухимдлаар дүүрчээ.

Д.Амарбаясгалангийн мэдэгдлээс хоёр хоногийн өмнө МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ- ынхан саатуулсан. МАН- ын байран дахь өрөөнд нь нэгжлэг хийж 21 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн материалыг хурааж аваад өөрийг нь баривчлан саатуулсан байна. Тэгэхэд Говь- Алтайд ажиллаж байсан Д.Амарбаясгалан маргааш нь Улаанбаатарт ирээд нөгөөдөр нь намынхаа хяналтын хорооны хуралд оролцож тайлбар хэлжээ.

Тэр: -АН-ын их хурал хийгдэж МАН-ын бага, их хурал зарлагдах албан ёсны процесс эхэлсэн. Энэ үед хууль хяналтын байгууллагаас улс төрийн намын дотоод асуудалд бүдүүлгээр халдаж байгаад харамсаж байна. Намын гишүүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Намайг даваа гаригт Ерөнхийлөгч дуудаж уулзсан. Нэр дэвшихээ боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ гэсэн. Тэгээд би гараад шууд Говь-Алтай руу явсан. Ирэх үед намын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг нам дээрээс баривчилсан байна. Би гурван удаа генсекээр ажиллахдаа ийм намыг хүсээгүй гэжээ. Өнөөдрийн үйл явдлуудын уул суурь нь өнгөрөгч оны 11 дүгээр сард 25 оны төсөв хэлэлцэж байхаас эхэлж. Төсвийн хориг, тэрний дараах улс төрийн үйл явдлууд тувт нэг л учир шалтгааны дор өрнөжээ. Сүүл үеэс нь хэлэх юм бол өнгөрөгч 6 дугаар сард хамтарсан засаг унахын өмнөхөн Ерөнхийлөгч хойд хөрш рүү айлчилж ялалтын 80 жилд оролцсон. Тэрний өмнөхөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өрөөнд нэгэн уулзалт болж. Засагт хамтарч байсан намуудын дарга нар. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН- ын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан нар байж. Ерөнхийлөгч ч орж ирж. Тэрхүү уулзалтад Засаг тогтвортой байх эсэхийг Ерөнхийлөгч шийддэг, харин Ерөнхийлөгч тогтвортой байхыг намууд шийднэ. Олон улс доргионтой байгаа үед тогтвортой байдал чухал гэсэн нэгдмэл байр суурийг тэнд байсан хүмүүс тус тус хэлж. Товчлох нь ээ, Үндсэн хуульд хүрэхгүй л гэж. Тэгж эелдгээр бүгд татгалзсан байна. Тэр бүхнийг сонсоод: -За та нарын байр суурийг ойлголоо гээд гарчээ. Дараагаар нь АН-ын Х.Тэмүүжиний гишүүний бланк дээр гарын үсэг цуглуулсан. Тэр нь галыг улам өрдсөн . Удаа ч үгүй хамтарсан засаг унасан . Дараагийнх нь Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар гэдэг бодлого явсан. Д.Амарбаясгалангийн дараа Л.Энх-Амгаланг УИХ-ын дарга болгох тохироо яригдсан. Ингээд байж байтал хуулийнхан хутгалдсан. Өнгөрөгч зун Архангайд болсон уулзалтад оролцсон аймгуудын МАН-ын дарга нарыг айлгасан. Э.Болормааг татуулах тухай яригдаж УИХ дахь үе тэнгийнхнийг нь бухимдуулсан. Н.Энхбаяраар зүрх яриулж С.Баяр, Ц.Нямдорж нарын хуучны гишүүдээ өдөөсөн. Сүүлд нь Д.Амарбаясгаланг татуулах гээд МАН-ын байрыг нэгжүүлж нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг баривчлуулаад намынхнаа бүхлээр нь буруу харуулсан. Эдгээрийн эцэст: Намын дарга болъё гээд нам дээрээ очиход Г.Занданшатарт хүнд болсон. Удирдах зөвлөл, бага хурлынхаа гишүүдийг тоолоод, тоолоод дутаад байгаа сонстож байна. Д.Амарбаясгаланг мэдэгдэл хийснээс хойших өдрүүдэд МАН хавиар олон юм яригдах болж. МАН-ын гишүүд: -МАН-ын удирдах зөвлөлийн хурлыг зарлах эрхтэй ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нэр дэвшигч нь бэлэн болоогүй учир хурал зарлахгүй хүлээгээд байна. Одоо айж сүрдэхээ больё гэж ярьцгааж. Тэгээд “Намайг ч хорь” гэдэг хөдөлгөөн үүсгэж тэр нь идэвхижихээр ажиллаад эхэлж.

Мөнхүү: -Женко, Бор тээг хоёроор дайраад явахгүй дээ. Женко гэвэл Зандан дарга илүү холбогдоно. 18 онд засгийн ХЭГ-ын дарга байхдаа Салхитыг булаагаад хэн завшлаа. Салхитын мөнгөний ордыг Женко л нааш цааш болгосон гээд тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан хүн хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн. 19 онд М.Энхболд даргыг унагаад хэн УИХ-ын дарга болголоо. Нутаг нэгт дүүгээ болголоо гээд улстөрчид ярьдаг байсан. Ерөнхийлөгч ч үнэндээ хамт зүтгэж явсан Оюун-Эрдэнээ өөрөө УИХ руу орж унагаад өөр хүмүүсийн хатгаасаар өөрийгөө ч, намаа ч дуусгаж байна. Нийлээд байгаа хүмүүс нь өөрт нь сайн санах хүмүүс ч биш дээ. Энхбаярыг яаж байлаа. Энхбаяр гурван шатны шүүхийн шийдвэрээ хүчингүй болгож цагаатгуулах гээд явж байгаа. Ингэж байгаад сүүлдээ ард түмнээсээ салж бүлэглэлийн хүслийг биелүүлэгч болж хувирлаа. Ярьж гарч ирсэн зүйлээсээ эсрэг зогссон юм боллоо гэх зэргээр олон юм сонстож байна. Басхүү зунаас эхлээд яригдсан МАН-ын залуу гишүүдийн Архангай дахь уулзалт дээр ч: -Ах өөрөө хамаг өнгөрснөө мартсан байна. Тэр өөр болсон. Бид буурин дээрээ байгаа. Дээд үеийн зарим ах нар үнэт зүйл алга. Үнэт зүйлгүй учраас сайд болгоё, эрх мэдэл өгье л гэвэл хэнийг ч дагаад гүйхэд бэлэн, хэнийг ч гөвшихдөө татгалзахгүй, тэдэнтэй улс орон, ард иргэдийн эрх ашиг гэж ярилтгүй гэж ярьцгаасан нь сая МАН-ын байранд болсон баривчилгааны дараа сэргээгдэж байх жишээтэй. Базах нь ээ, МАН-ынхан бол сонголтоо хийчихсэн л болов уу гэхээр байна. Д.Амарбаясгалан анхнаасаа легитимтэй, органик лидер болж гараасай гэж байгаа бол Г.Занданшатарын тухай: Өөрийн эрх мэдлийн хуулийнхныг намын байр руу дайруулж нэгжлэг баривчилгаа хийлгэсэн. Ямар нүүрээрээ санал гуйгаад ирэх гэж байгаа бол гэх. Өнгөрөгч 7 хоногт хариуцлагын гэрээ байгуулсан танхимынх нь сайд нар ч: Манай дарга ер нь биш байна. Ямар нэг шийдэлгүй суугаад байж хариуцлагын гэрээ хийгээд байхдаа яахав дээ гэж намынхантайгаа буу халж. Уулаасаа өнөөдөр Монгол Улсын төсвийн орлого 900 тэрбумаар тасарчихсан. Төрийн сангууд час улайсан. Төрийн данс ямар ч гүйлгээгүй зогсчихсон. Эдийн засгийн бүх үзүүлэлт уначихсан. Нам ч энэ янзаараа 27, 28 оны сонгуульд годройтох нь тодорхой гэх нь ч их сонсогдлоо. АН ч МАН-ын нэртэй энэхүү улс төрийн үйл ажиллагаануудад өртсөн. Хэдэн гишүүн нь хэрэг төвөгт орооцолдох сураг цуу гарсан. 14 хоногийн өмнө шинэ даргатай болсон ч Улсын Дээд шүүх хуралдан баталгаажуулж АН-ын тамга тэмдгийг гарт нь бариулаагүй байна. Өнөөдөр УИХ-ын чуулган нээнэ. Улс төр улам буцална. Учирлах нь ээ: Энэ зөвхөн МАН-ын биш, Монголын асуудал болж…

Ө.Билэг "Өдрийн сонин" 2025.09.15



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ц.Нямдорж: МАН-ын шинэ даргыг нууц санал хураалтаар сонгоно11 минут 2 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн эсрэг мэдэгдэл хийх үү1 цаг 25 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг2 цаг 23 минутын өмнөХ.Баттулга: Төгрөг нуурын ордыг авчихсан гээ биз дээ. АТГ намайг шалгаагүй2 цаг 23 минутын өмнөД.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн2 цаг 41 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ3 цаг 23 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, чуулж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ3 цаг 29 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгджээ4 цаг 9 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ4 цаг 14 минутын өмнөУИХ: 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт болно4 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 32 минутын өмнөД.Амарбаясгалан: Намайг Х.Баттулгатай холбож бичүүлж байгаа нөхөд өөрсдөө түүнтэй хамтарч юу юу хийснийг ард түмэн мартаагүй9 сар 14. 17:18Х.Нямбаатар: Би цоохор дээлтэй хүнтэй нэг тал болмооргүй байна. Үзэл бодол таардаггүй “Банхрууд” шүү9 сар 13. 15:43Генсек Я.Содбаатарыг БНСУ-аас ирэхээр МАН Удирдах зөвлөлийн хурлаа зарлана9 сар 13. 14:34У.Хүрэлсүхийн CRYING BABY нь Л.Оюун-Эрдэнэ, LABUBU нь Д.Амарбаясгалан9 сар 12. 16:10"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна9 сар 12. 13:34Маргааш “Автомашингүй өдөр" болно9 сар 12. 13:32“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ9 сар 12. 12:25Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ9 сар 12. 12:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ9 сар 12. 11:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ9 сар 12. 10:11Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна9 сар 12. 9:36УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь9 сар 12. 9:31УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.09.15-09.199 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан9 сар 12. 9:21УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү9 сар 12. 9:00У.Хүрэлсүх: 2027 онд би намаа авна9 сар 11. 19:40Төрийн банк эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулна9 сар 11. 17:49Fitch агентлаг зэсийн үнийн таамгаа өсгөжээ9 сар 11. 16:13Н.Энхбаяр: “Чайна Энержи”-тэй байгуулсан нүүрс борлуулах гэрээнээс Монгол Улс 10 тэрбум долларын алдагдал хүлээнэ9 сар 11. 14:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.