УИХ-ын гишүүдийг таслалтаараа тэргүүлдэг Х.Баттулга өнөөдөр (2025.09.15) чуулганы нээлтэд хүрэлцэн ирлээ. Тэрбээр “Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар таныг АТГ шалгаж байгаа юу” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Төгрөг нуурын ордыг Г.Занданшатар 100 хувь авчихсан гээ биз дээ. Намайг АТГ шалгаагүй” гэж хариулсан. Х.Баттулгаас гадна Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ч чуулганы нээлтэд оролцлоо. Хэвлэлийнхэнтэй халз тулгарсан тэрбээр “Гарч ирээд ярилцлага өгье” гэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд, өнгөрсөн хавар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цаг нь болохоор У.Хүрэлсүхийн тухай ярина” гэж дурдсан. Түүнээс хойш хэдхэн сарын дараа хүү, бэр хоёрынх нь тансаглал цахим ертөнцөд дуулиан тарьж, Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн өрөөнд ороод “Өөрөө өргөдлөө өг” гэх хариуг сонссон. Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлж “Ард түмний өмнө нүдний булай болохоо боль” хэмээн хэлж байсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийнхүү чуулган дээр үгээ хэлсний дараа УИХ Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсан. Харин Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд хэлсэн ёсоор Төрийн ордонд мэдээлэл хийх үү гэдэг анхаарал татаж эхэллээ. Түүний сэдэв У.Хүрэлсүх байх нь ч тодорхой болов уу. Тиймээс “Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн эсрэг ямар мэдэгдэл хийх вэ” гэдэг хүлээлт үүсэв.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа
Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна
УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов.gif)

Сэтгэгдэл бичих