Зургаадугаар сараас хойш болоогүй хүчтэй соронзон шуурга эхэлжээ


9-р сарын 15
16 цаг 17 минут

      МОСКВА, 2025 оны есдүгээр сарын 15 /РИА Новости/. Ойрын гурван сард болоогүй хүчтэй соронзон шуурга дэлхий дээр эхэлсэн тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн нарны одон орон судлалын лаборатори мэдээлсэн байна.

“Дэлхий дээр G3 түвшинд ойролцоо хүч бүхий соронзон шуурга ажиглагдаж байна. Шөнө дундын үед манай гараг маш том хэмжээтэй нарны титмийн нүхний бүсийн үйлчлэлийн бүсэд орсноор нарны салхины хурд нэмэгдэж буй энэ үед уг үзэгдэл явагдаж байна” гэж лабораторийн мэдээлэлд дурджээ.  

Соронзон шуурганы хүч урьдчилсан тооцоолж байснаас давсан бөгөөд өмнө нь ийм хүчтэй шуурга зургаадугаар сарын эхээр бүртгэгдэж байв.

Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар, гео соронзон орны нөхцөл байдал 4-6 долоо хоногийн туршид муудах бололтой. Гэхдээ энэ бүх хугацаанд соронзон шуурга дэгдэнэ гэж үзэж болохгүй. Нарны титмийн нүхний үйлчлэл нь маш тогтворгүй байдаг тул наран дээр үе үе цуврал дэлбэрэлт явагдаж, хэдэн цагийн турш үргэлжилсний дараа нөхцөл байдал түр хугацаанд хэвийн болдог байна.  

Наран дээр болдог дэлбэрэлтүүдээс үүдэн дэлхий дээр соронзон шуурга болсноор эрчим хүчний системүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж, шувууд ба амьтдын нүүдэллэх замд нөлөөлөх магадлалтай. Мөн богино долгионы холбоо ба байршил тогтоох системийн үйл ажиллагаанд саатал гарч магадгүй юм. Түүнээс гадна, нарны идэвхжилийн үеэр туйлын туяаг ажиглах боломж нэмэгддэг. Харин соронзон шуурга нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг эсэхэд шууд хариулт өгөхөд хэцүү.    

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ57 минут 56 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: “Чайна энержи”-тэй хийсэн гэрээгээ цуцална л биз. Монгол л хохирно1 цаг 1 минутын өмнөҮе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо1 цаг 10 минутын өмнө“Тамгагүй төр” жүжгийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас санхүүжүүлж байсан тухай аудитын дүгнэлтийг нууцлав уу1 цаг 13 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно1 цаг 14 минутын өмнөЗургаадугаар сараас хойш болоогүй хүчтэй соронзон шуурга эхэлжээ1 цаг 43 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам1 цаг 47 минутын өмнөАзийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна1 цаг 52 минутын өмнөХ.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг барьцаалсан уу3 цаг 1 минутын өмнөЦ.Нямдорж: МАН-ын шинэ даргыг нууц санал хураалтаар сонгоно4 цаг 36 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн эсрэг мэдэгдэл хийх үү5 цаг 49 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг6 цаг 47 минутын өмнөХ.Баттулга: Төгрөг нуурын ордыг авчихсан гээ биз дээ. АТГ намайг шалгаагүй6 цаг 47 минутын өмнөД.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн7 цаг 5 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ7 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, чуулж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ7 цаг 53 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгджээ8 цаг 33 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ8 цаг 39 минутын өмнөУИХ: 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт болно8 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан8 цаг 56 минутын өмнөД.Амарбаясгалан: Намайг Х.Баттулгатай холбож бичүүлж байгаа нөхөд өөрсдөө түүнтэй хамтарч юу юу хийснийг ард түмэн мартаагүй9 сар 14. 17:18Х.Нямбаатар: Би цоохор дээлтэй хүнтэй нэг тал болмооргүй байна. Үзэл бодол таардаггүй “Банхрууд” шүү9 сар 13. 15:43Генсек Я.Содбаатарыг БНСУ-аас ирэхээр МАН Удирдах зөвлөлийн хурлаа зарлана9 сар 13. 14:34У.Хүрэлсүхийн CRYING BABY нь Л.Оюун-Эрдэнэ, LABUBU нь Д.Амарбаясгалан9 сар 12. 16:10"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна9 сар 12. 13:34Маргааш “Автомашингүй өдөр" болно9 сар 12. 13:32“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ9 сар 12. 12:25Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ9 сар 12. 12:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ9 сар 12. 11:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ9 сар 12. 10:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.