Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо


9-р сарын 15
16 цаг 51 минут

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2025.09.15) Улсын Их Хурлын үе үеийн дарга нар, Тамгын газрын удирдлагуудын төлөөлөл “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалтад оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орчин цагийн парламентат ёс төлөвшин хөгжсөний түүхт ойн мэндчилгээг дэвшүүлээд, 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар хуралдаанаа хийснээр төрт ёсны түүхэн замналд нэгэн шинэ хуудас нээгдсэнийг цохон тэмдэглэлээ. Тэрбээр, олон намын төлөөлөл бүхий парламентын засаглал нь Монголчуудын ирээдүйн хөгжил дэвшлийн зүг чиг гарцаагүй мөн гэдгийг Улсын Бага Хурал бодитоор нотлон харуулсныг, түүхэн үйл хэргийн хамт онцоллоо. Түүнчлэн, эрх зүйт төрийг төлөвшүүлж, парламентат ёсыг бэхжүүлэхэд үе үеийн Улсын Их Хурал, түүний Тамгын газар түүхэн үүргээ гүйцэтгэсэн төдийгүй төрийн бодлогын залгамж чанар, институтийн хөгжлийн хүртээмжтэй байдлыг чухалчилсаар ирснийг тодотгов. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш үе үеийн Улсын Их Хурал бодлого зорилтынхоо хүрээнд тухайн цаг үедээ тэргүүн эрэмбийн шийдлүүдийг гаргаж байсныг дурдаад, Улсын Бага Хурлаас эхтэй өв соёл, дэг ёс, туршлага сургамжийг уламжлан авч, үргэлжлүүлэн хөгжүүлсээр өдгөө ес дэх удаагийн парламент ард түмнийхээ элч төлөөллийн эрхэм үүргээ хэрэгжүүлж байгааг хэллээ. Тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд төлөөллийн чадамжийг нэмэгдүүлсэн, таван нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй энэ удаагийн парламент уламжлал, шинэчлэлийг хослуулан хадгалж, ардчилсан институтийн хөгжил, сонгодог парламентын ёсыг улам бүр бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг УИХ-ын дарга онцлов. Энэ ташрамд тэрбээр, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжилтийг хянан шалгах ажилд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, институцийн хөгжил, эрх зүйн үндсийг тогтоох, хэрэгжүүлэх нөр их ажилд үе үеийн Тамгын газар, түүний удирдлага, албан хаагчдын оруулсан хувь нэмэр асар их хэмээн тэмдэглэв.

“Хуралдай” зөвлөлдөх танхимын өнөөдрийн уулзалтаар Улсын Их Хурлаас баталсан стратеги төлөвлөгөөний зорилтууд, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжууд, төсвийн хэлэлцүүлгийн шинэ дэг, татварын реформын цогц хэрэгжилт зэргээр нээлттэй санал солилцлоо. Үе үеийн парламентын тэргүүн нар уулзалтын үеэр цаг үеийн өөрчлөлт, хэрэгцээ шаардлагыг бодлого, шийдвэртээ тусгах, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хууль тогтоох үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар болон нийгэмд шударга ёс, ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Уулзалтад оролцогчид бага ард түмэн гэгддэг парламентын залгамж чанар нэн чухал гэдэгтэй санал нэгдэхийн зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагааг илүү төгөлдөржүүлэхэд харилцан туршлага, сургамжаа хуваалцаж, нээлттэй зөвлшилцөж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он), Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он), С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он), Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он), Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он), Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он), З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он), М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он), Г.Занданшатар (Улсын Их Хурлын дарга 2019-2024 он) нар болон үе үеийн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын төлөөлөл оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв5 сар 8. 16:51Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 16:45Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа5 сар 8. 16:42Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ5 сар 8. 16:21Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана5 сар 8. 16:13Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа5 сар 8. 16:03Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ5 сар 8. 14:58Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна5 сар 8. 14:50Ц.Ганзориг: Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй5 сар 8. 14:17Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов5 сар 8. 14:02Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидер тэрбумтнууд Монголд ирнэ5 сар 8. 13:49Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина5 сар 8. 13:42Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо5 сар 8. 12:53Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5 сар 8. 12:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:24Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ5 сар 8. 10:06Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа5 сар 8. 10:02ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 8. 9:59Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ5 сар 8. 9:54Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа5 сар 8. 9:46Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна5 сар 8. 9:43Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна5 сар 8. 9:41Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ5 сар 8. 9:37Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа5 сар 8. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 8. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.