Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцоод МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон. Тэрбээр намын бүлэг дээрээ “МАН-ын Удирдах зөвлөлийг яаралтай хуралдуулмаар байна. Нэг намын дотоод асуудлаас болж, хамгийн том төслөө унагах гэж байгаа бол “Чайна энержи”-тэй хийсэн гэрээгээ цуцална л биз. Төмөр замын хэлэлцээрээ дахиад эхлүүлнэ л биз. Монгол л хохирно” хэмээн байр сууриа илэрхийлжээ. МАН-ын Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдах сурагтай байгаа ч “Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНСУ-д эмчлүүлж байгаа. Тэрбээр Монголд ирээд Удирдах зөвлөлөө зарлан хуралдуулна. Удирдах зөвлөл Бага хурлын ээлжит хуралдааныг товлоно. Бага хурлаар намын шинэ даргаа сонгож, их хурлаараа ёсчилж магадгүй” гэдэг мэдээлэл бий. МАН-ын Бага хурлын гишүүдийг ч л энэ удаад шинээр сонгох юм.
Д.Од
Facebook
Twitter
Youtube


Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

Сэтгэгдэл бичих