Эх дагины эдэлж хэрэглэж байсан, хосгүй үнэт, ховор нандин үзмэрийг дэлгэжээ


9-р сарын 15
18 цаг 50 минут

      Богд хааны ордон музейгээс жил бүр зохион байгуулдаг “Хаан ордны намар” өдрүүд өнөөдрөөс албан ёсоор эхэлж, “Улсын Эх Дагина Дондовдулам” уран зургийн үзэсгэлэнг нээж, гурамсан номыг үзэгч олны хүртээл болголоо.

Энэ үеэр Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалж буй Эх дагины эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс сорчлон хосгүй үнэт, ховор нандин үзмэрүүдээсээ дэлгэж байна. Тухайлбал, Дондовдулам хатны эдэлж хэрэглэж байсан, тогос шувууны зөвхөн энгэрийнх нь хөөмлийг нийлүүлж урласан, алтан товчтой, шүр, сувдан шигтгээтэй, мөн цул сувдан хантааз, алтан ороомогтой, хаш бариултай, барын нүдэн шигтгээтэй хэт хутга байна.

XX зууны эхэн, дунд үед холбогдох хаш чулуун хөөрөг, эрхи, номин чулуун бойпор, бадмаараг, шүр, алтан шармал жинс, мөнгө, шүр, сувд, ундрам чулуун зүүлт, хаш үнсний сав, гаанс, хавтага, тээг, хаш дэр, толгойн чимэглэл хорол бэл хэмээх зүүлт, шүр, сувдан зүүлт, чамин тансаг хийцтэй үнэт, эрдэнийн чулуун эдлэлүүд хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг билээ.

Богд хаан, Эх дагина хоёрт нэг онцгой зүйл байсан нь бүх хувцас хунартаа шүр сувдыг заавал шигтгэдэг байж. Энэ нь шүрээр ард түмнийхээ цус, зовлонг, сувдаар нулимсыг нь төлөөлүүлж, зовлон зүдгүүр, нулимсыг нь үүрч явна гэсэн бэлгэдэлтэй байсан, мэдээж битүү шүр, сувдаар чимэглэсэн үнэтэй эд. Хосгүй үнэт өвд бүртгэсэн, хаан, хатан хоёрын алтан, торгон зэрэг өргөмжлөлүүдээс эхлээд бүх л үзмэр үнэ цэнтэйг тус музейн захирал Ц.Эрдэнэбаатар тодотгов.

Энэ удаагийн үзэсгэлэндээ зохиолч СГЗ Б.Шүүдэрцэцэгийн "Эх дагины түүх" зурагт ном, тус номд орсон зураач Б.Гэрэлцэцэгийн уран зургууд, Богд хааны ордон музейгээс хэвлүүлсэн Эх дагины талаарх эрдэм шинжилгээний бүтээл, архивын баримтуудыг эмхэтгэсэн "Улсын эх дагина Дондовлхам" номыг сонирхуулж байна. Зохиолч Б.Шүүдэрцэцэг, зураач Б.Гэрэлцэцэг нар хүүхдэд зориулсан зурагт номоо өнгөрсөн онд болсон Эх дагины мэлмий гийсний 150 жилийн ойд өргөн барихаар бүтээжээ. Түүнчлэн “Хааны ордны намар” өдрүүдийн нээлтийн үеэр “Гётё” сургуулийн дөрөвдүгээр ангийнхан музей үзэж, “Веган” хоолны өдөрлөг, “Тойром бүжиг”, “Малгайтай заан” боловсролын хөтөлбөрт оролцлоо. Энэ үеэр мөн уламжлалт урлалыг түгээн дэлгэрүүлэх уран хатгамлын сургалт зохион байгуулдаг аж.

Дондовлхам нь 1874 оны намрын сүүл сарын 15-нд Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон ван Цанлигдоржийн хошууны ард Юмаагийн Цэндийн гэрт мэндэлж, эцэг эх нь түүнд Дунгаа гэдэг нэр хайрлажээ. Бүсгүйг 22 настай байхад 1896 онд VIII Богд Живзундамба хутагт Амарбаясгалант хийдэд залран, Өндөр гэгээний гүдэнд хүндэтгэл илэрхийлэх аяллын үеэр гэгээнтэнд үйлчлэхээр очоод хутагттай танилцаж, улмаар гэргий нь, Монгол Улсын Эх Дагина болох хувь тавилан тохиожээ. Энэ нь монголын богдуудаас эхнэр авсан анхны тохиолдол бөгөөд 1902 онд хатныг ард олны өмнө ил гаргахдаа Дондовлхам (бүтээгч охин тэнгэр) гэж тодруулснаар ард олонд энэ нэрээрээ алдаршжээ. Түүх бичиг сурвалж баримтуудад хатны нэрийг Дондовлхам, Дондоглхам, Дондогдулам зэрэг олон янзаар нэрлэж иржээ. Учир нь монголчууд ихэс дээдсийн нэрийг цээрлэх, зайлж өөрчилж дууддаг ёс байсныг Богд хааны 1912 оны зарлигт тэмдэглэсэн байдаг аж.

Энэ сарын 22 хүртэл үргэлжлэх "Улсын эх дагина Дондовдулам" үзэсгэлэнг насанд хүрэгчид, оюутнууд хоёр хүн дундаа нэг тасалбараар, харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. 

Богд хааны ордон музей нь Монголын хамгийн анхны, хамгийн баялаг үзмэртэй. Богд хааны ордныг 1893-1903 онд барьсан бөгөөд зун, өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Асарт 3-н хаалга, Янпай хаалга гэсэн таван үндсэн хэсгээс бүрддэг.

Эх сурвалж: Б.Оюундэлгэр "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно1 сар 21. 9:24Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий Сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв1 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн1 сар 21. 9:04Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж, санал солилцлоо1 сар 20. 19:02“Н.Тавинбэхийн хам хэрэгтэн Б.Насантогтохыг MCS-тэй холбох нь захиалгат улс төр” гэв1 сар 20. 17:50Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна1 сар 20. 15:58УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа1 сар 20. 15:50АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 20. 14:17Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ1 сар 20. 14:13Б.Батцэцэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөөцөлж, М.Оюунчимэг, Д.Үүрийнтуяа нар СДМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх үү1 сар 20. 14:02Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна1 сар 20. 10:35“Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг Ром хотын Боргезе галерейд нээв1 сар 20. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.