Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэх нөхөр Монгол Улсын Ерөнхий сайдаар бүтэн дөрвөн жил ажиллачихлаа. Сараар нь тооцвол, энэ нь 1992 оноос хойшхи шинэ үеийн түүхэнд хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдын албыг хашсан тохиолдол болж байна. Гэтэл энэ урт хугацаанд гаргасан бодитой, ард иргэдийн нүдэнд харагдахуйц ажил гэж бараг үгүй.
Анхнаасаа сүржин уриа, гоё нэртэй хөтөлбөрүүдийг “Таван Ш”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэхчилэн зарлаж байсан ч бодит үр дүн нь хаана байна вэ? “Таван Ш”-ийн хүрээнд өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Монголд авчирна гэж сүр дуулиантай мэдэгдэж байсан.
Гэтэл юун Ч.Сайханбилэг байтугай өөрийн намын нөхөр, нүүрсний хулгайн хэргийн сэжигтэн Н.Удаанжаргалыг ч эх оронд нь авчирч чадсангүй. Ингээд энэ бүх сүржин эхлэл хий хоосон яриа болон замхарлаа. Эдийн засгийн талаар ярих юм бол бүр ч эмгэнэлтэй. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг бодитоороо 30 орчим хувиар уруудсан нь нүдэн дээр ил. “Бүсчилсэн хөгжил”, “Хөдөөгийн сэргэлт” гэх мэтээр гоё нэр өгсөн олон санаачилга бүгд цаасан дээр үлдэж, амьдрал дээр бодитой өөрчлөлт дагуулсангүй.
Хамгийн өчүүхэн жишээг дурдъя. 2021 оны 6-р сарын 1-нд Л.Оюун-Эрдэнэ “Бамбарууш” кафег хуучин зориулалтаар нь буюу хүүхэд, гэр бүлд зориулагдсан хэлбэрээр сэргээн ажиллуулна, бүр 9-р сарын 1 гэхэд ашиглалтад оруулна гэж амласан.
Энэ бол нэг их мөнгө, асар их хөрөнгө оруулалт шаардах ажил биш, харин нийслэлийн иргэдийн дурсамж, хүүхдийн хөгжлийн нэг жижигхэн төслийн хэмжээний ажил. Гэтэл өнөөдөр, дөрвөн жил өнгөрчихөөд байхад тэр амлалт хэрэгжсэнгүй. Нэг жижигхэн кафе ч ашиглалтад оруулж чадахгүй байгаа хүн улс орныг удирдана гэдэг үнэхээр гутамшигтай. Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ сүржин уриа лоозонгийн цаана бодит амьдрал дээр өчүүхэн зүйл ч бүтээж чадалгүйгээр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг эзэгнэж өнгөрөөсөн нь тун харамсалтай үнэн юм. Түүнийг улс орны хувь заяа даатгахуйц удирдагч бус, харин хоосон амлалт, хий сүржигнэлээр дөрвөн жилийг үрсэн нэгэн гэдгийг түүх нотолж үлдээх нь тодорхой болжээ.
Facebook
Twitter
Youtube


Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ
Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч баримт алга, бүгд гүтгэлэг
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ.gif)

Сэтгэгдэл бичих