TikTok-ийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэв


9-р сарын 16
11 цаг 17 минут

       ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 16 /BBC/. Мадрид хотод болсон хэлэлцээний үеэр АНУ, Хятадын төлөөлөгчид TikTok-ийн Америкт үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэх асуудлаар анхны тохиролцоонд хүрсэн гэдгийг АНУ-ын Сангийн сайд Скотт Бенс мэдэгдлээ. Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уг тохиролцоог баасан гарагт эцэслэх ажээ.

Хятадын ByteDance гарааны компани эзэмшдэг TikTok нийгмийн сүлжээ 2018 оны зунаас ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 150 улс оронд нэг тэрбум 500 сая гаруй  хэрэглэгчтэй болсон байна. Тэдний ихэнх нь өсвөр насныхан юм.

Хэдийгээр тус компани TikTok-ийг олон улсын шинжтэй, Хятадын эрх баригчдаас хараат бус, интернэтийн эрх чөлөөний дэлхийн стандартыг дагаж мөрддөг, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалдаг хэмээн мэдэгдсээр ирсэн боловч хэд хэдэн оронд тус үйлчилгээг Хятадын тагнуулын албатай хамтран ажилладаг, Хятадын эрх баригчдын стратегийн хэрэгсэл гэж үздэг байна.

 2020 оноос эхлэн TikTok хамгийн олон хэрэглэгчтэй зах зээлүүдэд хүндрэлтэй тулгарах болжээ. Тухайлбал, Энэтхэгт түр хугацаанд хаагдсан бол Д.Трамп ерөнхийлөгч болсон даруйдаа уг сүлжээг АНУ-ын нутаг дэвсгэрт бүрмөсөн хориглоно гэж сүрдүүлж ирсэн юм.

Хоригт орохоос зайлсхийхийн тулд Америк дахь үйл ажиллагааг нь хариуцах компанийг олохыг TikTok-ийн хятад эзэмшигчид  санал болгожээ. 

 “Даваа гарагт болсон хэлэлцээ маш сайн болсон” гэж Д.Трамп өөрийн “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна. Хятадын тал мөн урьдчилсан тохиролцоонд хүрснийг баталсан боловч аливаа гэрээг Хятадын компаниудын эрх ашгийг хохироох байдлаар байгуулахгүй гэж мэдэгджээ.

АНУ-ын Сангийн сайдын хэлснээр, TikTok-ийн асуудлаарх гэрээ нь хоёр улсын худалдааны дайныг зогсооход чухал алхам болж магадгүй байна. Тэрбээр мэдэгдэхдээ, АНУ-д олон арван сая хэрэглэгчтэй нийгмийн сүлжээг хаах эрсдэл нь Хятадын төлөөлөгчдийг худалдааны тарифыг бууруулах шаардлагаасаа татгалзахад хүргэсэн гэжээ.

Өнөөдрийг хүртэл Хятадын тал TikTok-ийн Америк дахь үйл ажиллагааг өөр эзэмшигчид шилжүүлэх зайлшгүй нөхцөл нь худалдааны тарифыг бууруулах явдал гэж мэдэгдсээр иржээ. 

Бессент хэлэхдээ, хэлэлцэн тохиролцсон худалдааны нөхцөлүүд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаална гэсэн байна.

 АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грирын ярьснаар, тохиролцоог одоо хоёр улсын удирдагчид батлах ёстой. Тэрбээр Мадрид хэлэлцээ хийж буй Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна. 

Хятадын талаас худалдааны асуудлаарх хэлэлцээнд оролцож буй гол төлөөлөгч Ли Чэнган хэлэхдээ, БНХАУ-ын удирдлага уг тохиролцоог няхуур судална гэдгийг мэдэгдээд, бид өөрийн зарчим болон Хятадын компаниудын эрх ашигт харшлах алхам хийх бодолгүй байна гэж онцолсон байна.

Одоогийн байдлаар Америкийн хэвлэлүүд Мадрид дахь хэлэлцээний талаар ихэд болгоомжтой бичиж байгаа нь баасан гарагт өрнөх үйл явдлыг хүлээж буйтай холбоотой.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 5 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.