АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй зэрэгцэн зэсийн үнэ сүүлийн 15 сарын дээд түвшинд хүрлээ. Бодлогын хүүг бууруулах нь зэс, хөнгөнцагаан зэрэг суурь металлуудын үнэ өсөхөд нөлөөлдөг. Лондоны Металлын биржид зэсийн фьючерс ханш нэг хувиар өсөж, тонн нь 10,186 ам.доллароор арилжаалагдаж байна.
Зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-ын эрэлт энэ оны эхний хагаст 10 гаруй хувиар өссөн нь түүхий эдийн үнийн өсөлтөд гол жин дарж буй. Хэдий тийм боловч оны хоёрдугаар хагаст эрэлт буурч магадгүй гэдгийг шинжээчид анхааруулж байгаа юм. Үүнээс гадна дэлхийн зэсийн хэрэглээний дөрөвний нэгийг нийлүүлдэг Чили улс энэ онд зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх зорилтоо хэвээр үлдээхээр төлөвлөж буйг тус улсын Засгийн газар мэдэгдээд байна.
Г.Анар
Facebook
Twitter
Youtube


Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Сop17 хурлын хүрээнд Монгол Улсад $1,4 тэрбум буюу ₮5 их наядын боломжийг бүрдүүлэх амлалтыг авсан
Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан

Сэтгэгдэл бичих