Монгол Улсын нийт гадаад өр 2025 оны II улиралд өмнөх оны мөн үеэс 4.5 тэрбум, өмнөх улирлаас 1.6 тэрбум ам.доллароор өсөж, 39.6 тэрбум ам.доллар болсон байна.
Гадаад өр тэлэхэд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.7 тэрбум ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.3 тэрбум ам.доллароор, Засгийн газрын гадаад өр 824.5 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Засгийн газрын нийт өрийн хэмжээ 19.5 хувиар өссөн нь 2024 оны сүүлийн хагас жилд дотоодод үнэт цаас гаргасантай холбоотой.
Ирэх онд Засгийн газар дотоодод 562.2 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаас анх удаа Өмнөговь аймагт 150 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байна.
Түүнчлэн 2026 онд Засгийн газар өрийн үйлчилгээний үндсэн төлбөрт 2.6 их наяд төгрөг төлөх бол хүүгийн төлбөрт 1.3 их наяд төгрөг, нийт 3.9 их наяд төгрөг төлөхөөр байгаа юм.
Facebook
Twitter
Youtube


Төрийн банкны Киоск машинаар торгууль төлөх боломжтой
ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Үйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг зогсоохоо мэдэгдлээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангаас сэргийлцгээе!
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ

Сэтгэгдэл бичих