Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр


9-р сарын 16
11 цаг 37 минут

      Жил бүрийн 9 дүгээр сарын 16-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил бид дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сорилт улам хурцдаж буй энэ үед, хүн төрөлхтний хамтын хүчин чармайлтаар хийгдсэн хамгийн амжилттай олон улсын гэрээ болох Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенцийн 40 жилийн ойг Дэлхийн бүх улс орнууд хамтран тэмдэглэж байна.

2025 оны Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн сэдэв : “Шинжлэх ухаанаас Дэлхий нийтийн үйл хэрэг рүү” (From Science to Global Action)

Озоны үе давхаргыг хамгаалах олон улсын гэрээнүүд нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан улс орнуудын бодит шийдвэр, хамтын үйл ажиллагаа болон хэрэгжиж чадсан хамгийн тод жишээ юм.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд:

Озон задалдаг бодисын хэрэглээг дэлхий даяар 99% бууруулсан.

Озоны үе давхарга сэргэх хандлагатай болж 2066 онд Антарктидад, 2045 онд Хойд туйлд, 2040 он гэхэд бусад бүсүүдэд 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй байна.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөөр гидрофторт нүүрстөрөгчийн (HFCs) хэрэглээг үе шаттай бууруулснаар 2100 он хүртэл Дэлхийн дулаарлыг 0.3–0.5°C-аар бууруулах боломжтой. Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хавсруулснаар энэ үр дүнг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бий гэж үздэг (unep.org).

Эдгээр ололт нь шинжлэх ухааны судалгаанаас бодит үйл хэрэг рүү шилжсэн дэлхий нийтийн хамтын ажиллагааны хүчин чармайлтын үр дүн гэдгийг илтгэж байна.

Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн Протоколд нэгдэн орсноос хойш озоны давхаргыг хамгаалах, озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах болон дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүргээ тууштай биелүүлж ирсэн.

2022 онд Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, дэлхий дахинд уг нэмэлт, өөрчлөлтийн соёрхон баталсан 137 дахь орон болсон.

Озон задалдаг бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулах, хяналт шалгалтыг сайжруулах ажлын хүрээнд зөвшөөрөл олголт, бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгож, цахимжуулсан ба олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Гаалийн ажилтнууд, хөргөлтийн инженер, техникчдийн чадавхыг дээшлүүлэх сургалтуудыг жил бүр зохион байгуулж, олон улсын гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна.

Олон нийтийн мэдээлэл сурталчилгааг тогтмол явуулж, залуучууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэн хөгжүүлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.