Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшныг ашиглалтад орууллаа. Иргэд замын хөдөлгөөн, нийтийн дэг журам болон бусад зөрчлийг илрүүлж мэдээлэх системийг олон улс “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт” хэлбэрээр түгээмэл ашигладаг байна. Тухайлбал, БНСУ-д “Seoul smart complaint” апп-ыг ашигладаг бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хориотой тэмдэгтэй газар зогсох, утаа гаргасан, хог хаях зэрэг зөрчлүүдийг иргэд зураг, бичлэгээр баталгаажуулан апп руу илгээдэг байна. Уг мэдээллийг цагдаа болон хотын захиргаанаас нотолгоо болгон ашиглаж торгууль оногдуулдаг байна. Мөн Энэтхэгийн зарим мужид “Traffic police app”-ыг ашигладаг бөгөөд иргэд дүрэм зөрчсөн машиныг зураг, байршилтайгаар илгээж зөрчлийг илрүүлдэг байна. Хятад, Их Британи зэрэг олон орнуудад иргэд нийтийн дэг журмыг тогтооход хувь нэмрээ оруулдаг байна.Манай улсын хувьд “Сайн дурын цагдаа” ажиллаж байгаа хэдий ч хангалтгүй бөгөөд авто машинаа явган хүний зам дээр тавих, нийтийн эзэмшилд зогсоолгүй газар зогсох зэрэг зөрчлүүдийг цагдаагийн албан хаагчид тэр бүр дуудлагаар явж зохицуулах боломжгүй, ачаалал ихтэй ажилладаг байна. Иймд замын хөдөлгөөний зарим зөрчлүүдийг илрүүлэх, хотын дэг журмыг дагаж мөрдөхөд иргэдийн оролцоог хангахаар ажиллаж байгаа юм. Гадны улс орнуудад “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт”-ыг сайжруулснаар зөрчлийн мэдээлэл багасах, жолооч нарын хариуцлага нэмэгдэх, иргэдийн оролцоо нэмэгдэх, түгжрэл багасах зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан байна.
Facebook
Twitter
Youtube


Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно.gif)

Сэтгэгдэл бичих