ГУРИЛЫН ҮНИЙН ӨСӨЛТӨД Ж.ЭНХБАЯР САЙД БУРУУТАЙ


9-р сарын 16
14 цаг 14 минут

       Хэдэн жилийн өмнө ШӨХТГ-аас хяналт, шалгалт явуулж үндэслэлгүйгээр гурилын үнээ нэмсэн гэж үзээд "Алтан тариа" компанийг торгосон. Гэтэл тус компанийн захирал П.Цэнгүүн “Та нар биднийг торгосон ч гурилын үнээ нэмээд ард иргэдийн халааснаас авчихна” гэж улаан цагаан хэлж байлаа.

Гурил үйлдвэрлэгч таван гэр бүлийн атганд Монгол Улс бүхлээрээ багтаж байгааг иргэд гайхаад л өнгөрч байлаа. Өнгөрсөн хавар гурилын нийлүүлэлт багасч, үнэ өсч эхлэх үед Засгийн газраас гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Тодруулбал, малын тэжээл болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төслөө батлуулж чадсан.

Аажмаар өсч байсан гурилын үнэ тогтворжиж хагас жилийн дотор 9 хувь хүртэл буурсан нь үнэн.

Энэ бол гурил үйлдвэрлэгчид монополь тогтоосныг гэрчлэх баримт. Харин ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурилын импортын татварыг дахин сэргээв. Үр дүнд нь гурил үйлдвэрлэгчдийн монопол дахин сэргэлээ. Энэ жил хаа сайгүй гантай, ялангуяа Төв, Сэлэнгэ аймаг ургац алдсан. Одоо 100 мянган тонн улаан буудай импортоор авах талаар ярьж байна. Дан ганц Монгол Улс ч биш дэлхий нийтээрээ ургац алдаж байна. Хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаярын хэвлэлд өгсөн мэдээллээс харахад “Дэлхийн улаанбуудайн 25 хувийг хангадаг ОХУ-д нүүрлэсэн гангийн улмаас Краснадорын хязгаарын 9 бүс, Ростов мужийн 4 бүс, Омск мужийн 5 бүс хүчтэй гангийн улмаас 25-35 хувийн ургац алдаж, 3 их наяд орчим төгрөгийн хохирол учрахаар байгаа аж. ОХУ-ын газар тариалангийн экспортын хэмжээ жил тутам буурч, ган гачгийн улмаас га-гаас 50-60 центр ургац авдаг газруудаас 25-29 центр авахаар байна. Улмаар дундаж ургацын хэмжээ багасч, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож байгаа тул улаанбуудайн дэлхийн зах зээлийн үнэ өсөх хандлагатай байгаа” гэнэ. Үүнийг салбарын сайд мэдсээр байж импортын гурилын татварыг буцааж сэргээлээ. Үр дүнд нь гурил үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж, “Импортоор оруулж ирсэн будаагаар гурил үйлдвэрлэсэн” хэмээн үнээ нэмнэ. Ард түмэн хохирч өнөөх л гурилын үйлдвэрийн эзэд болох экс Ерөнхийлөгч Х.Баттулга, “Таван богд”-ийн эзэн Ц.Баатарсайхан тэргүүтэй таван гэр бүл хөлжиж үлдэх нь. Хэрвээ хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлж суугаа Ж.Энхбаяр ард олноо жаахан ч гэсэн боддог байсан бол импортын татварыг ядаж ирэх жилийн ургацтай золготол нэмэхгүй байж болох байлаа. Гурилын үнэ өснө. Буруутан нь Ж.Энхбаяр...

Б.Онон



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо7 сар 19. 14:09СУИС-д хүний эрхийн хичээл оруулахыг ХЭҮК шаардаад дөрвөн жил болжээ7 сар 19. 14:06Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 19. 11:30Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ7 сар 19. 11:28“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ7 сар 19. 11:23Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна7 сар 19. 11:19Халуун ус хязгаарлана7 сар 19. 11:16311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна7 сар 19. 11:11Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.