Эмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг


9-р сарын 16
15 цаг 13 минут

      Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвээр Монгол Улсад хоёр дахь өдрөө (2025.09.16) үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Конрад Аденауэрийн сантай хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн уулзалт нь бүс нутгийн улс төрийн эмэгтэй манлайлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцол, эв нэгдлийг бататгах зорилготой юм.

Чуулга уулзалтад Бутан, Япон, Энэтхэг, Малайз, Малдив, Непал, Филиппин, Сингапур, Солонгос, Шри Ланка, Тайланд, Монгол, Герман улсын эмэгтэй парламентчид болон хүний эрх, жендэр, эдийн засаг, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл, эрх мэдэл бүхий эмэгтэйчүүд оролцож байна. Уг арга хэмжээ Монгол Улсын Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд өнөөдөр “Ажиллах хүч бүрдүүлэгч эмэгтэйчүүд: Цалингийн зөрүүг арилгах нь” эхний салбар хуралдаанаар үргэлжиллээ. “Ижил хөдөлмөрт ижил цалин олгох” олон улсын хүний эрхийн зарчим зарим улс оронд харилцан адилгүй байгаа асуудлыг хэлэлцэв. Тухайлбал эмэгтэйчүүд голдуу ажилладаг салбарт хөдөлмөрийн маш доогуур үнэлгээтэй, зарим тохиолдолд хөлс тооцдоггүй явж ирсэн хэвшмэл ойлголт, хандлага нь энэ хүйсийн хүмүүсийг ядууралд өртөх шалтгааны нэг болдог. Газар зүйн байршил, тухайн улс орны соёл, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад үнэлгээ өндөртэй ажлын байруудад ихэвчлэн эрчүүд ажиллах боломжтой зэрэг нь алсуураа санхүүгийн эрх чөлөөг боомилж, улмаар шийдвэр гаргах түвшинд охид, бүсгүйчүүд манлайлахад саад учруулж байна. Тиймээс зарим улс орон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр бий болгох тогтвортой бодлогыг баримталсан нь эхнээсээ үр дүнгээ өгчээ. Манай улсын хувьд уул уурхай, барилга зэрэг салбарт харьцангуй өндөр цалин хөлстэй гэгдэх ажлын байруудад ихэвчлэн эрэгтэйчүүд ажилладаг нь хөдөлмөрийн хөлсний ялгавартай байдлыг даамжруулдаг тухай жишээг УИХ-ын гишүүн Б.Жаргалан дурдаж, энэ мэтчилэн асуудалд анхаарал хандуулах нь чухал гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх мэдлийг тэлэх бодлогыг чухалчилж үзэх нь зөвхөн хүйсийн тэгш эрхийн асуудал бус, дэлхийн улс орнуудын ядуурлыг бууруулах, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тогтвортой байдлын үндэс болдог онцлогтой. Жендэрийн тэгш байдлыг хангаснаар эдийн засаг тэлэх боломжтой хэмээн чуулга уулзалтыг үедээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлон тэмдэглэж байсан. Манай УИХ-ын хувьд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх бодлого баримталж, 2025 оны хавраас УИХ-ын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэх үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд анхлан эхлүүлсэн нь эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд олон улсаас санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэнэ гэсэн юм.

Азийн эмэгтэй парламентчдын чуулганы хоёр дахь салбар хуралдаан “Хүйсэд суурилсан төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд парламентын үүрэг, оролцоо” сэдвээр өрнөлөө. Тус хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн Баатаржавын Мөнхсоёл удирдан чиглүүлж, Бүгд Найрамдах Шри Ланка Улсын Парламентын гишүүн, доктор Каушаля Арияратне, Конрад Аденуэрын Сангийн Азийн бүсийн хөтөлбөрийн менежер Мегха Сарма нар мэдээлэл танилцуулсан. Улс орнуудын төсөвт нийгмийн зорилтот бүлгүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээ, шаардлага, асуудлыг шийдвэрлэхэд зориулан хэдий хэмжээний санхүү, хөрөнгийг хуваарилж байгаагаар нь тухайн орны хууль тогтоох байгууллагын хүний эрх, жендэрийн мэдрэмж, хандлагыг тодорхойлж болох юм гэсэн агуулгыг хөндөв.

Чуулга уулзалт үдээс хойш “Хүйсийн тэгш байдлыг хангах дижитал шилжилт: Хиймэл оюун ба дижитал санхүүгийн тэгш хүртээмж”, “Цалин хөлсгүй асаргаа, халамжийн хөдөлмөрийг үнэлж, дэмжих шилдэг туршлага: Азийн сургамж”, “Эмэгтэйчүүд, бизнес эрхлэлт ба санхүүжилтийн хүртээмж” сэдвийн хүрээнд таван салбар хуралдаанаар хаалттай үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө5 минут 6 секундын өмнөЛ.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна8 минут 28 секундын өмнөУлсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ11 минутын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо22 минут 54 секундын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана26 минут 59 секундын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна30 минут 31 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно34 минут 14 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна37 минут 27 секундын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.