Б.Жавхлан: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй. Зөвхөн инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ


9-р сарын 16
16 цаг 59 минут

     УИХ-ын намрын чуулганаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ удаагийн татварын шинэчлэл өмнөхөөсөө өөр хэлбэрээр хэрэгжиж байна. УИХ болон Засгийн газар тус тусдаа ажлын хэсэг байгуулж, хамтарч ажиллаж байна. УИХ-ын даргын баталсан ажлын хэсэг үүнд оролцож байна. Бэлтгэгдсэн төслөөр бол улсын төсөвт 3.6–4 их наяд төгрөгийн өртөгтэй нөлөө үзүүлэхээр тооцоолсон. Үүнээс 1.9 их наяд төгрөгөөр орлого буурах, харин зарлага нэмэгдэх учраас төсөвт хүнд сорилт тулгарна. Иймээс шинэчлэлийг нэг дор хийх боломжгүй, үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарц алга. Энэ удаагийн татварын өөрчлөлт нь өнгөц бус, бодит шинж чанартай бөгөөд гурван хуулийг хамарч байна.

Хамгийн түрүүнд хамгийн их саналтай байсан НӨАТ-ын асуудлыг авч үзсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас таван хувь болгож нэмэгдүүлэх бөгөөд энэ нь прогрессив шинжтэй, зөвхөн тодорхой хэмжээнд худалдан авалт хийсэн иргэдэд илүү ашигтай байхаар зохион байгуулсан. Учир нь НӨАТ нь өөрөө регрессив шинжтэй татвар тул өндөр орлоготой хүмүүст бага дарамт учруулдаг бол бага орлоготой иргэдэд илүү их ачаалал болдог. Дэлхийн 156 улс ийм татварын системтэй байдаг. Хэмжээний хувьд Монгол хамгийн багаар эхний аравт багтдаг. Цаашид бага орлоготой иргэдийн татварын дарамтыг бууруулах зорилготой юм. Жишээ нь, 2027 оноос 500 мянган төгрөг хүртэлх хэрэглээнд ногдсон НӨАТ-ыг 100 хувь буцаан олгохоор төлөвлөсөн. Зөвхөн НӨАТ-ын буцаан олголтод 2.2 их наяд төгрөгийн төсөв зарцуулагдаж, энэ мөнгө шууд иргэдийн гар дээр очих юм.

Энэ наймдугаар сард 8.5 сая тонн нүүрс гарчээ. Манай хилийн нэвтрүүлэх хүчин чадал сайн байна. Бид нүүрсний үнэд бол найдахгүй байна. Харин ч энэ хэвээрээ байгаасай гэж бодож байгаа. Бид хамгийн доод үнээр нь авсан байгаа. Тултал нь л нүүрсээ экспортлох үүрэгтэй бөгөөд чадах ч ёстой юм.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хувьд байнга нэмэгдүүлэх хэрэгцээ бий ч төсвийн боломж хязгаарлагдмал байна. Ковидын үед нэмэгдүүлж чадаагүйг 2023–2024 онд нөхөж өсгөсөн юм. Одоо бол манай улс уул уурхайгаас хамааралтай, эдийн засгийн савлагаа ихтэй байна.

Ахмад настнуудын тэтгэврийн тухайд хуульчилж өгсөн хэд хэдэн зүйл байгаа юм. Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн индекс буюу инфляцтай уялдуулан автоматаар нэмэгдүүлэхээр хуульд тусгасан. Энэ оны нэмэгдэлд 378 тэрбум төгрөг суулгаж байгаа бөгөөд Төв банк инфляцыг зургаан хувьд барихаар зорьж байгаа учраас тэтгэвэр яг энэ хэмжээгээр өснө. Харин улсын төсвийн суурь зардал ДНБ-ий 24 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаартай бөгөөд үүний 90 гаруй хувийг хуульчилчихсан тул шинэ бодлогын орон зай тун бага үлдэж байна. Иймээс төсвийн хязгаар дотор багтаах боломжтой төслүүдийг л хэрэгжүүлэх шаардлагатай" гэлээ.

Эх сурвалж: Сандэлгэр ЗОЛЗАЯА itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.